20 хоногийн дараа гэртээ ирсэн хүү "PC тоглосон" гэж тайлбарлажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

Алга болоод 20 гаруй хонож байсан 12 настай Л.Энх-Өлзий хүү өчигдөр /2019.11.20/ гэртээ иржээ.

Хүү PC тоглоомын газарт тоглож байсан тухайгаа гэрийнхэндээ хэлсэн байна. Л.Энх-Өлзий энэ оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах "Нарт өргөө" хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос гэр рүүгээ явахаар гарсан ч сураггүй болсон юм. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн байгууллага хүүг эрэн хайх ажиллагааг явуулж, ар гэрийнхэн нь  хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад байсан юм. 


Хүүгийн нагац эгч Ж.Даваасүрэнтэй холбогдлоо. 

-Хүү 20 хоногийн хугацаанд хаагуур, юу хийж явсан юм бол?

-Өчигдөр гэртээ 22:00 цагийн үед өөрөө ирсэн. PC тоглоомын газарт тоглож байсан гэж ээждээ ярьсан байна. Би өөрөө уулзаагүй. Уг нь дүү маань гадуур гарахдаа ээждээ хэлдэг байсан. Гэтэл тэр өдөр ээжийнхээ ажлаас гарахдаа “Гэртээ очиж, нохойн хоол өгөөд ирнэ” гээд явсан юм билээ. Гэр нь Дарь-Эхийн Ганцын буудалд байдаг. Сураггүй болоод хэд хоног болсон тул бид цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ТВ8 телевизэд хандан ярилцлага, мэдээлэл хүртэл өгсөн. Гадуур зургийг нь наасан. Гэтэл PС-нд тоглож байсан юм байна.

-Хүү PC тоглоомын газарт очсон гэхээр ээжээсээ мөнгө авсан байсан уу?

-Үгүй. Ямар ч мөнгөгүй гарсан.

-PC тоглоомын газрынхантай уулзсан уу?

-Ямар тоглоомын газар байсныг нь мэдээгүй байгаа. "Бөхийн өргөө"-ний орчимд тоглож байсан гэсэн. Нэг тоглоомын газарт тоглоод байсан юм уу, эсвэл олон газар явж тоглодог байв уу гэдгийг би мэдэж чадсангүй. 

-Хүү сургуульд сурдаг биз дээ?

-Сурдаг. Долоодугаар ангид сурдаг. 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.189.229) 2019 оны 11 сарын 22

РСнд 20 хонох ч худлаа даа. Тэгэж ярь гэсэн даалгавартай биз.

1  |  0
. (212.253.20.134) 2019 оны 11 сарын 21

Arai yum aa\n

0  |  0
M(202.9.42.96) 2019 оны 11 сарын 21

Xaxa nuguu molpedia pc nd zun orood uvul gardag vichleg sanaand orchloo xxa hezu ym be

0  |  0
Ари(202.21.115.165) 2019 оны 11 сарын 22

РС-нд бол сайндаа 2 хоног болно биз дээ. Ямар буудал байгаа биш дээ, 20 хоног байлгадаг тоглоомын газар гэж юу байх вэ дээ. Сайн шалгах хэрэгтэй байх аа, өөр л асуудал гарсан байх.

2  |  0
Ээ(202.9.46.18) 2019 оны 11 сарын 22

Амьд байгаад нь баярлаад золбирсонд нь уур аүрээд хэмх нүдчихмээр хог вэ

4  |  0
Zochin(202.9.45.85) 2019 оны 11 сарын 22

20 honog bailgasag pc gej ch yu bhav. Yadaj mongo tigrog heregtei bolno biz de. Internet.r haihaar yvuulsan bololtoi. Tsaana ni hulgai deeremiin svljee bgaa yum bishvv

3  |  0
Зочин(66.181.177.153) 2019 оны 11 сарын 21

Гэртээ эсэн мэнд очсон л бол болоо доо

2  |  0
sdvbn(192.82.73.66) 2019 оны 11 сарын 21

tsagdaa nar pc togloomiin gazariig medehgui l baiv gej. ochson tsagdaa n hainga l bna

0  |  0
Zochin(110.49.7.2) 2019 оны 11 сарын 21

Zolbin uym,huuhdee oligtoi humuujuuleech

1  |  0
Kkk(98.253.30.34) 2019 оны 11 сарын 21

Har bagaasaa yaasan dampuu zolig ve

2  |  0
Top