Азийн Жюүжицүгийн холбооны таван салбар хороонд гишүүнчлэлтэй боллоо

2019 оны 11 сарын 22

АНЭУ-ын Абу Даби хотноо өчигдөр /2019.11.22/ болсон Азийн жюүжицүгийн холбооны 4-р их хурлаар Монголын жюүжицү бөхийн холбоо /МЖЖХ/-ны Ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар Азийн холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, дараах таван хүн Азийн холбооны салбар хороодын гишүүдээр 2019-2023 оны хооронд ажиллахаар сонгогдлоо.

1. М.Батбилэг - Санхүүгийн хороо

МЖЖХ-ны дасгалжуулагчийн зөвлөлийн дарга Мөнхтөрийн Батбилэг 2007 онд АНУ-ын "Golden-Beacom College"-ийг менежментийн чиглэлээр, 2011 онд "La Salle University"-ийг санхүүч мэргэжлээр төгссөн. Англи, Орос хэлтэй, жюүжицүгийн бор бүстэй тамирчин. Оюу толгой ХК-д ахлах зөвлөх ажилтай.

2. С.Жавхлан - Хэвлэл мэдээллийн хороо

МЖЖХ-ны Алтан гишүүн Сономдоржийн Жавхлан 2002 онд Герман улсын "Berlin Institute of Technology"-ийг, 2009 онд АНУ-ын "New York Film Academy"-ийг тус тус төгссөн. Жюүжицүгийн хөх бүсний зэрэгтэй, кино найруулагч ажилттай.

3. Б.Ариунцог - Техникийн хороо

МЖЖХ-ны Мондэ академийн дасгалжуулагч-тамирчин Баасандоржийн Ариунцог 2016 онд МУБИС-ийн БТС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Жюүжицүгийн Дэлхийн наадмын мөнгөн медаль, Ази тивийн аваргын хүрэл, Токио их дуулга тэмцээний хүрэл медальтай бор бүстэй тамирчин.

4. О.Болд-Эрдэнэ - Дүрмийн хороо

МЖЖХ-ны гүйцэтгэх захирал Одсүрэнгийн Болд-Эрдэнэ МУБИС-ийн БТС-д багш ажилтай. Азийн жюүжицүгийн холбооны УЗ-ын гишүүн, МҮОХ-ны гишүүн, Олон улсын шүүгч.

5. Б.Хулан - Тамирчдын хороо - Допингийн зөвлөл

МЖЖХ-ны тамирчин Батбаатарын Хулан Улаанбаатар их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Хятад хэлтэй, Жюүжицүгийн Дэлхийн аваргын хүрэл медаль, Ази тивийн аварга, Дэлхийн наадмын мөнгөн медальт ягаан бүстэй тамирчин. Азийн жюүжицүгийн холбооны допингийн зөвлөлийн гишүүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top