“Ulaanbaatar Pro” олон улсын жюүжицүгийн тэмцээн Монгол бөхийн өргөөнөө эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 13

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 6 дахь удаагийн “Ulaanbaatar Pro” олон улсын жюүжицүгийн тэмцээн Монгол бөхийн өргөөнөө эхэллээ.

Тэмцээнд 6 улсын 36 академи, клубын 532 тамирчин хүч үзэж байна.

АНУ, Бразил, ОХУ, Япон, Хонконг (БНХАУ), зохион байгуулагч Монгол Улсын тамирчид, албаны хүмүүс оролцож байна.

Тэмцээнд оролцож байгаа тамирчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид болон мастерс гэсэн 4 ангилалд хүч үзэж аваргуудаа тодруулна. Зургаа дахь удаагийн “AJP ULAANBAATAR TOUR” тэмцээнийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын улсын хороо дэмжин ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.177) 2024 оны 07 сарын 14

Хэнд хэрэгтэй Жи Жи Жи юм бол доо, хүн тоож үздэг юм болов уу

0  |  0
Top