Жюү жицү ДАШТ: Б.Ариунцог АНЭУ-ын бөхөд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 18

Гэрэл зургийг Д.Нямбилэг

20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ.

“Улаанбаатар-2023” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 85 кг, -94 кг, эмэгтэйчүүдийн 45 кг, -70 кг, +70 жингийн тэмцээнтэй.

Эрэгтэй 85 кг-д итгэл төгс 3 дараалан ялсан манай Б.Ариунцог шөвгийн дөрөвт дэлхийн чансааны 3-т бичигддэг, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, АНЭУ-ын SAEED HAMAD TAUFIQ ALKUBAISI-тай учраа таарсан. Маш тэнцүү өрсөлдөөний эцэст оноо тэнцсэн ч араб бөх идэвхээр ялж, шалгарлаа.

Б.Ариунцог хүрэл медалийн төлөө ДАШТ-ий 3 медальт, Канадын Дос Сантостой барилдана. Б.Ариунцог нь Улсын АШТ-ий 10 алт, Азийн АШТ-ий 3 хүрэл, “Asian beach games” хүрэл, “World martial art” games” мөнгө, “Tokyo grand slam” хүрэл медальт, манай шилдэг тамирчин билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top