Гэрэл зургийг Д.Нямбилэг
20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ. “Улаанбаатар-2023” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн 85 кг, -94 кг, эмэгтэйчүүдийн 45 кг, -70 кг, +70 болон хосын төрлийн тэмцээнтэй.
Эмэгтэй +70 кг-д Монголын анхны дэлхийн аварга Мягмарын Сугар эхний тойрогт ОХУ-ын Дарья Николаеваг 2:1 ялж, анхны ялалтаа авлаа.
Дараагийн тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, ДАШТ-ий 4 медальт, тивийн 4 удаагийн аварга Колумбийн Кастелло Валентинатай барилдав.
Хоёр бөх эн тэнцүү өрсөлдөж, М.Сугар цаг дуусахаас 20 секундын өмнө Кастеллог мушгихад нь ард нь гарч, хоёр оноо авсан. Мөн цаг дуусах мөчид нэмж, хоёр оноо авснаар 6:2 ялалт байгууллаа.
Тэрээр Канадын дэлхийн аварга Пфаффтай барилдана.
Сэтгэгдэл ( 0 )