Гэрэл зургийг Д.Нямбилэг
20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ.
Эрэгтэй 94 кг-д манай шилдэг тамирчдын нэг, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Азийн жюү жицү холбооны “Dedication avard” шагналт Г.Гантулга эхний тойрогт ОХУ-ын тамирчинтай таарч, 8:2 оноогоор ялагдлаа.
Дараа нь мөн ОХУ-ын Талгат Замалаевтай барилдаж, яллаа. Дараагийн тойрогт Саудын Арабын Фарис Махедтай барилдана.
Сэтгэгдэл ( 0 )