Б.Хулан: Хүрэл медальдаа сэтгэл бүрэн ханаагүй

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 18

20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр нэ-ваза төрлийн эхний 5 жингийн медальтнууд тодорлоо. 2015 оноос хойш тасраад байсан манай дэлхийн аваргын медалийг авчирсан эмэгтэй 70 жингийн тамирчин ОУХМ Б.Хулангийн сэтгэгдлийг толилуулж байна. Манай тамирчин хүрэл медалийн төлөө дэлхийн чансааны 5-д эрэмблэгдсэн, дэлхийн мөнгө, хүрэлтэй, тивийн аваргын 2 алт, 2 мөнгөтэй Иорданы Яра Какиштай өрсөлдаж, 3:0 ялсан юм.

Б.Хулан “Сая медаль авах гээд зогсож байхдаа харахад жингийнхнээсээ нэлээд жижигхэн байна. Өрсөлдөгчид маань жингээ хасдаггүй. Харин би арван хэдэн кг хасаад орж ирсэн ч нөгөө хэдээсээ жижигхэн байна. Тэгэхээр ходоодоо захирч сурья гэж бодлоо. Өрсөлдөөний хувьд манай жингийн бүх аваргууд ирсэн. Дэлхийн хошой аваргууд, медальтнууд, чансааны эхний хэсэгт бичигддэг тамирчид бүгд ирлээ. Тэдэнтэйгээ өрсөлдөж, ялж, ялагдаад хүрэл медаль авсандаа ер нь бол баяртай байна. Гэхдээ сэтгэл бүрэн хангалуун биш байна. Яагаад вэ гэхээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд хожиж яваад хожигдсондоо сэтгэлээр бага зэрэг унасан” гэж ярилаа.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.164) 2023 оны 07 сарын 18

Мах иддэг, өвс иддэг улсын бие организм өөр ш дээ, мах иддэг улс илүү лагс байна, өвс идээд ч нэмэргүй төрөлх юмыг өөрчилж чадахгүй, кк тэгэхээр байгаагаараа зохицоод үзэхээс өөр аргагүй

0  |  0
Top