Жюү жицү: М.Сугар ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 18

Гэрэл зургийг Д.Нямбилэг

20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр насанд хүрэгчдийн ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ.

Эмэгтэй +70 кг-д Монголын анхны дэлхийн аварга Мягмарын Сугар эхний тойрогт ОХУ-ын Дарья Николаеваг 2:1 ялж, анхны ялалтаа авсан. Дараагийн тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, ДАШТ-ий 4 медальт, тивийн 4 удаагийн аварга Колумбийн Кастелло Валентинатай барилдаж,  6:2 ялалт байгууллаа. Ингээд хэсгийн аваргын төлөө Канадын дэлхийн аварга Пфаффтай барилдаж, ялагдсан.

Хүрэл медалийн төлөө Казахстаны Асеельтэй тун хүнд барилдаан хийж, 4 минут цаг сунгасны эцэст ялалт, байгуулэ, өнөөдрийн хоёр дах хүрэл медалийг авчирлаа. Үнэхээр тэсвэр хатуужил заасан хүнд барилдаан байлаа. Баяр хүргэе.

Харин А.Батзул Шведийн Амандад ялагдаж, медальд хүрч чадсангүй.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирина(193.232.238.250) 2023 оны 07 сарын 18

Супер - женщина)))! Успевает всё и профессиональным спортом заниматься и детей рожать

0  |  0
Top