Жюү жицү ДАШТ: М.Сугар, А.Батзул нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 18

Гэрэл зургийг Д.Нямбилэг

20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр насанд хүрэгчдийн ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэллээ.

Эмэгтэй +70 кг-д Монголын анхны дэлхийн аварга Мягмарын Сугар эхний тойрогт ОХУ-ын Дарья Николаеваг 2:1 ялж, анхны ялалтаа авсан. Дараагийн тойрогт дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, ДАШТ-ий 4 медальт, тивийн 4 удаагийн аварга Колумбийн Кастелло Валентинатай барилдаж,  6:2 ялалт байгууллаа. Ингээд хэсгийн аваргын төлөө Канадын дэлхийн аварга Пфаффтай барилдаж, ялагдлаа.

Энэ жинд барилдсан А.Батзул хэсгийн аваргын төлөө дэлхийн чансааны 4-т бичигдсэн, ДАШТ-ий хүрэл медальт, Францын LAURYNE LAGE-тай барилдаж, нэмэлт цагт ялагдлаа.

Ийнхүү манай хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдах болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top