Нийслэлийн Мөсөн Өргөөнд 20 дахь удаагийн Жюү жицүгийн ДАШТ амжилттай үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эмэгтэй 70 кг, +70 кг-д манай тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн.
Өнөөдөр эрэгтэй 62 кг-ийн GARUDA клубын тамирчин Г.Баяндүүрэн хамгийн эхэнд дэвжээнд гарлаа. Израилын Амит Мэйэртэй таарч, шүүгчдийн эргэлзээтэй саналаар ялагдлаа. 69 кг-д Ч.Түвдэнтарваа ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны 3-т бичигддэг Канадын Этан Майортой таарч, 2:11 ялагдав.
Сэтгэгдэл ( 0 )