Тутберизегийн охид тэргүүлсээр л

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 24

Японд болсон Гран При тэмцээний дараа ирэх сард Италийн Туринд болох финалын Гран Прид оролцох тамирчдын нэрс тодорлоо.

Олны анхаарлыг хамгийн ихэд татаж байгаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр финалд өрсөлдөх зургаан тамирчны дөрөв нь орос охин байлаа. Бүгд Этери Тутберизегийн шавь нар. Нэг дасгалжуулагч ингэж ноёлж байсныг уран гулгалт сонирхогчид урьд өмнө үзэж байгаагүй байх.

Александра Трусова, Анна Щербакова, Алена Косторная нар тус бүр хоёр ялалтаар эрхээ авсан бол олимпын аварга Алина Загитова мөнгө, хүрэл медалиар финалын Гран Прид шалгарлаа. Тэдэндээ Японы Рика Кихира, Америкийн Брэди Теннелл хоёр өрсөлдөх болно.

Финалын Гран При 12 дугаар сарын 5-8-нд Италийн Турин хотод явагдана.

Эмэгтэй

Алена Косторная (ОХУ)

Александра Трусова (ОХУ)

Анна Щербакова (ОХУ)

Рика Кихира (Япон)

Алина Загитова (ОХУ)

Брэди Теннелл (АНУ)

Сэлгээ: Сатоко Мияхара (Япон), Мэрайя Белл (АНУ), Елизавета Туктамышева (ОХУ).

Эрэгтэй

Юзүрү Ханюү (Япон)

Нэтан Чен (АНУ)

Александр Самарин (ОХУ)

Дмитрий Алиев (ОХУ)

Кевин Аймо (Франц)

Цзинь Боян (Хятад)

Сэлгээ: Нам Нгуен (Канад), Жейсон Браун (АНУ), Кейжи Танака (Япон).

Спортын хос

Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад)

Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ)

Пэн Чэн – Цзинь Ян (Хятад)

Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ)

Кирстен Мур-Тауэрс – Майкл Маринаро (Канад)

Дарья Павлюченко – Денис Ходыкин (ОХУ)

Сэлгээ: Евгения Тарасова – Владимир Морозов (ОХУ), Хэвен Денни – Брендон Фрэйзер (АНУ), Любовь Илюшечкина – Чарли Билодо (Канад).

Бүжгийн хос

Габриэла Пападакис – Гийом Сизерон (Франц)

Виктория Синицина – Никита Кацалапов (ОХУ)

Пайпер Гиллес – Поль Пуарье (Канад)

Мэдисон Хаббелл – Захари Донохью (АНУ)

Александра Степанова – Иван Букин (ОХУ)

Мэдисон Чок – Эван Бейтс (АНУ)

Сэлгээ: Шарлен Гиньяр – Марко Фабри (Итали), Лоуренс Фурнье Бодри – Николай Соренсен (Канад), Лайла Фир – Льюис Гибсон (Их Британи).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top