Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-н тэргүүн Адам Сильвер лигийн тоглолтын бүтэц, хэлбэрийг өөрчлөх санаачилгаа олон нийтэд танилцууллаа.
Энэхүү өөрчлөлтөд бүсийн шигшээ тоглолтод шалгарсан дөрвөн багийг бүс харгалзахгүй болгох, улирлын дундуур лигийн 30 багийн дунд тусдаа тэмцээн зохион байгуулах, плей-оффын эрхийн төлөө 7-10 дугаар байрны багуудын хороонд тэмцээн зохион байгуулах зэрэг өөрчлөлтүүд тусгагджээ. Хамгийн гол нь улирлын тоглолтын тоо 78 болж цөөрөн, бүсийн болон плей-оффын өрсөлдөөнийг илүү ширүүн болгох зорилгоор энэхүү өөрчлөлтийг хийсэн аж.
Адам Сильвер болон NBA-н удирдлагууд ирэх дөрөвдүгээр сард болох нэгдсэн хуралдаанд санал бэлдэж оруулах бөгөөд Тоглогчдын холбоонд ч танилцуулахаар болжээ. Энэхүү өөрчлөлтийг NBA-н одоо тоглож буй тамирчдын дийлэнх нь дэмжиж байгаа бол мэргэжилтнүүдийн зүгээс холимог байр суурьтай байгаа юм.
Сүүлийн жилүүдэд NBA-н улирлын тоглолт америк хөлбөмбөг, бейсболын тэмцээнийг гүйцэхгүй байгаа төдийгүй Коллежийн сагсан бөмбөгийн улирлын тоглолтыг ч гүйцэхгүй байгаа юм. Тиймээс энэхүү бүтцийн өөрчлөлт хийх саналыг Адам Сильвер боловсруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )