Йокичийн Сербийн шинэ дээд амжилт ба Дончичийн саадгүй хүсэл

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Европын АШТ өчигдөр эхэлсэн. Сербийн шигшээ баг Эстонийг хэсгийн эхний тоглолтдоо 98:64-өөр буюу 34 онооны зөрүүтэйгээр хожлоо. Энэ нь Европын АШТ-ий түүхэнд хамгийн хол зөрүүтэй хожлын жагсаалтын 9 дүгээрт бичигдсэн бол харин Сербийн шигшээгийн тус тэмцээний түүхэн дэх хамгийн хол зөрүүтэй хожил боллоо.

Мөн нэг тоглолтод 32 дамжуулалт өгсөн дээд амжилтаа Сербийн шигшээ давтсан байна. 2015 онд Исландтай тоглохдоо ийм үзүүлэлтэд хүрч байжээ.  “Денвер”-ийн ерөнхийлөгч Жош Кроэнкэ энэ тоглолтыг ордонд очиж үзсэн юм.

Европын АШТ-д багийнхаа гол тоглогчийг тоглуулж буй тухайгаа “Лейкерс”-ийн ерөнхийлөгч Роб Пелинка ингэж ярьжээ. “Лука эхний тоглолтод бэлэн байгаа нь анзаарагдсан. Шигшээ багтаа тоглоход нь клубын зүгээс буюу асуудал огт байхгүй. Энэ бол манай клубын баримталж буй зарчим. Шигшээ багийн удирдлага ч бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа. Бид хамтын ажиллагаа сайтай.

Дасгалжуулагч Грег Сэнт Жин зүгээр л тус болох гэж Словенийн шигшээд нэгдсэн. Бид Лукаг замналынх нь туршид дэмжин хамтран ажиллах болно. Мэргэжлийн тамирчин хүн эх орныхоо төлөө тоглох л ёстой. Лука сагсанбөмбөгтөө их дуртай болохоор тоглохыг их хүссэн. Бид үүнд нь хориг саад тавиагүй. Словенд очно, эх орныхоо төлөө тоглоно гэхээр сэтгэл нь хөдөлж, бахархал нь бадардаг залуу шүү дээ. Лукатай бид сайн ч ярилцсан. Шигшээдээ тус дэм болохын зэрэгцээ морь унаж, нутгийнхаа хоолыг иднэ гээд баяртай байгаа. Жини Басс бид хоёр ч нутагт нь заавал очих болно” хэмээн Роб Пелинка өгүүлсэн байна.

Лука Дончичоос нэгэн сэтгүүлч Леброн “Лейкерс”-ийг аварга болгоход тус нэмэртэй эсэхийг асуухад “Мэдээж, нэмэртэй байлгүй. Сагсанбөмбөгийн бүх цагийн үеийн шилдгүүдийн нэг шүү дээ. Тиймээс зөвхөн надад ч биш багтаа, клубын ажилтнуудад ч, тоглолтын хувь заяанд ч Леброн шууд нөлөөлөх боломжтой. Ялахын тулд юу хийх ёстой мэддэг хүн” хэмээн хариулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.121) 2025 оны 08 сарын 29

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top