Сагсанбөмбөгийн Европын АШТ-ий шөвгийн дөрөв шалгараад байна. Шөвгийн дөрөвт Турк-Грек, Финлянд-Герман тоглохоор боллоо.
Шөвгийн наймд Германы шигшээд Словен 91:99-өөр хожигдоход Лука Дончич 39 оноо, 10 самбар, 7 дамжуулалт өглөө. Гэвч эрт дөрөв дэх алдаагаа авснаар тоглох боломж нь хязгаарлагдсан юм. Бухимдсан словен тоглогч шүүгч рүү хуруугаа имрэн, мөнгө тоолж буй мэт хөдөлгөөн хийсэн нь хахууль авсан гэсэн утгыг илэрхийлж байв.

“Энд юу болоод байна гэхээр... За за, би юу ч хэлэхгүй ээ. Эхлээд надад сануулга өгч байгаа юм. Зөвхөн “Ало” гэж хашхирсаны төлөө шүү дээ. За яахав тэгдэг юм байж. Уг нь шөвгийн найм гэдэг чинь шөвгийн дөрөвт шалгарах тоглолт. Ийм тоглолтод иймхэн юм дээр алдаа өгч боломгүй. Гэвч надад өгсөн.

Би энэ талаар юм яримааргүй байна, яриагүй нь дээр байх. Гуравдугаар үеийн эхэнд надад дөрөв дэх алдааг өгчихөж байгаа юм. Урьд нь би ийм байдалд орж үзээгүй” хэмээн Дончич өгүүлсэн байна. Деннис Шредерийн эсрэг орохдоо Дончич довтолгооны алдаа авсан нь дөрөв дэх нь болсон. Ингэж алдаа авсаныхаа дараагаар шүүгч рүү хуруугаа имэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )