Европын АШТ-д оролцож буй 24 орны тамирчдаас ганц нь хувийн бие хамгаалагчтай нь Словенийн од Лука Дончич гэнэ.
Дончичийн хувийн бие хамгаалагч гэх хүдэр чийрэг эр хонгилоос хувцасны өрөө ороход нь дэргэд нь яваа гэрэл зургууд цацагдсан байна. Ярилцлага өгөх үед нь ч ажиглалт, анхаарлаа огт алдахгүй байгаа ажээ.

Словен залуугийн гарын үсгийг нь авах гэсэн юмуу хамтдаа зураг авахуулах гэсэн олныг бие хамгаалагч нь анхааралтай ажиглаж, сэжигтэй тохиолдолд хамгаалахад бэлэн яг хажууд нь байх болжээ. Бие хамгаалагчийн талаарх асуултад сагсанбөмбөгч өөрөө тайлбар хийхээс татгалзсан байна.

Бельгийн шигшээг 86:69-өөр хожиход, Лука Дончич 26 оноо, 11 дамжуулалт, 10 самбар авч 1995 оноос хойш тус тэмцээнд трипл-дабл хийсэн дөрөв дэх тоглогч болсон юм. Мөн Евробаскетад 400 оноо авсан хамгийн залуу тамирчдын жагсаалтын аман хүзүүнд 26 нас 184 хоногтойгоор тэмдэглүүллээ. Түүний өмнө Францын Тони Паркер 25 нас 122 хоногтойгоор бичигдэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )