Машинаа орхиод сураггүй болсон иргэнийг арав хоног хайж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь эвдэрч зогссон байдаг. Улмаар тус автомашины жолооч тусламж дуудахаар яваад эргэн ирэхэд, автомашинд үлдсэн 40 настай эрэгтэй У сураггүй болсныг эрэн хайж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.

Иргэн У сураггүй болоод ес хоног болж байгаа ба энэ хугацаанд аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа ч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байна.

Албаныхан эрэн хайх, аврах салбарын найман алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, Цагдаагийн газрын найман алба хаагч, нэг автомашин, тус аймгийн Цээл сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн найман ажилтан, хоёр автомашин, ар гэрийн 15 хүн, гурван автомашин, нийт 39 хүний  бүрэлдэхүүнтэйгээр гурван бүлэгт хуваагдан ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (192.82.72.225) 2019 оны 11 сарын 26

Uzdeg hunes asuuj boldoggui yumu?

0  |  0
Zochin (192.82.72.225) 2019 оны 11 сарын 26

Olon honog haisan yumchin! Yasan baihav mundag medej mederdeg uzdeg hardag humuses asuuj boldoggui yum boluu? Orsin tal tegj hune oldog yum bnle shu!

0  |  0
Top