Нэг дусал цусаар 13 төрлийн хорт хавдрыг оношилдог болжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 25

Японы “Toshiba” корпорац нэг дусал цусыг шинжлэх замаар хорт хавдрыг 99 хувийн магадлалтай оношлох аргыг боловсруулжээ.

Оношилгооны энэ арга нь хорт хавдрын эсийг цусанд дамжуулдаг рибонуклейн хүчил буюу РНХ-ийн төрөл, кодлогддоггүй жижиг молекулын бөөгнөрлийг илрүүлэхэд чиглэжээ. Нэгхэн дусал цусыг хоёр цагийн хугацаанд шинжилж, ходоод, хөх, элэг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, давсагны зэрэг 13 төрлийн хорт хавдрыг илрүүлэх боломжтой болжээ. Ингэхдээ хорт хавдрыг эхний шатанд нь хүртэл илрүүлэх боломжтой гэнэ. “Toshiba” корпорацын бүтээсэн оношилгооны ялтас бүхий зөөврийн төхөөрөмжийг туршилтын хугацаа дууссаны дараа өргөн хэрэглээнд гаргах гэнэ.

Япон улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл нэмэгдсэнтэй зэрэгцэн энэ өвчинтэй тэмцэх шинэ аргыг идэвхтэй судалж байгаа билээ. Юуны өмнө хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох аргыг боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд энэ зорилгоор хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглах болсон аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.47) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top