Гэнэтийн шалгалтаар нинжа нарын хууль бус ажиллагааг зогсоолоо

2019 оны 11 сарын 25

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гэнэтийн хяналт шалгалт хийлээ. Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг гэнэтийн хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ерөө сумын 2-р баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч /нинжа/ 3 бүлэг 14 иргэнийг, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Д нь зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг эксковатороор хөрс хуулалтын ажил хийж байсныг тус тус таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхбат(122.201.24.49) 2019 оны 11 сарын 27

ТӨРД СУУСАН НЬ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ ГАДГШ ГАРГААД БГААГ МЭДСЭЭР БЖ ЭНЭ ЗЭРЭГ ТАЛХНЫ ТӨЛӨӨХИЙГ ХАЯАЧ

0  |  0
ZOCHIN(180.150.82.98) 2019 оны 11 сарын 25

ZA YMAR CH BSAN ZOGSOOH ESTOI.BAIGALIIG BOL CH ESTOI EVDEN SUITGEED DEER N NUHUN SERGEELT ENE TER BOL NO SHUUDEE...MODIIG N TULEED L ORCHNIIG N HUGIIN TCEG BOLGOOD L...

0  |  0
Р(202.55.188.92) 2019 оны 11 сарын 25

Хөдөө өөр юу хийх юм ямар ч амжиргаа байхгүй шүү дээ хот орж хамт түгжирэх юм уу

0  |  0
sdaa(113.22.86.218) 2019 оны 11 сарын 25

said and yawj bh zuuraa togllolt hiisen gesen shuu

1  |  0
zochi(113.22.86.218) 2019 оны 11 сарын 25

odoo bolildoo uur hiih yum bhgui bn uu

1  |  0
Top