Өмнөговь аймгийн нутагт метан хийн хайгуул хийдэг “Elixir Energy” компани “Угтаал 1” хайгуулын талбайд өрөмдлөг хийх болсноо зарлалаа. Тус компанийн удирдлагууд 2019 онд баталсан өрөмдлөгийн төлөвлөгөөгөө өөрчилж ийнхүү “Угтаал 1” талбайд хайгуул хийхээр болсон байна.
Хайгуулын эхний шатны судалгааны дүнгээс харахад 21 орчим метрт нүүрсний давхарга байгаа бөгөөд хайгуулын явцад 600 метр хүртэл өрөмдөх аж. Өрөмдлөгийн эхний дүн 60 хоногийн дараа гарах юм. Судалгааны явцад өрөмдлөг хийхээр сонгосон “Угтаал 1” хайгуулын талбайд метан хийн нөөц багагүй байгаа аж.
Энэхүү мэдээллийн дараа Австралийн хөрөнгийн бирж дээр “Elixir Energy” компанийн хувьцааны ханш 4.7 австрали цент болж өссөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Метан хийн төслийг хэрэгжүүлэх гэж 2011 оноос хойш л Газрын тосны газар ,яам хооронд олон жил залхмаар байсанч хөөцөлдсөний үр дүн эхнээсээ гарч буйд баяртай байна. Энэ олон жил яам агентлагийн шийдвэр хүлээж тэвчээртэй байж чадсан Австрали улсын хөрөнгө оруудагч Элексир энержи компаний гүйцэтгэх захирал Нийль Ян-д бид талархах ёстой. Монгол улсыг өөрийн гэсэн хий салбартай болгоё гэж өөрийсөг сайхан сэтгэл гарган бүх эрсдэлийг өөртөө хүлээж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд хийхийн төлөө гарч буй бэрхшээл хүндрэл бүрийг тэвчээртэй хүлээцтэй хандаж ингэж ажилладаг хөрөнгө оруулагч бна уу.
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37