Монгол охин Бүх Японы аваргад хоёр жил дараалан түрүүллээ

2019 оны 11 сарын 26

Чөлөөт бөхийн Бүх Японы өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотын “Комазава” спортын ордонд болсон талаар МЧБХ-оос мэдээллээ.

Тус тэмцээнд Бямбасүрэнгийн Хулан 58 кг-ын жинд тав ялж, алтан медалийн эзэн болжээ. Ийнхүү монгол охин Бүх Японы аваргад сүүлийн хоёр жил дараалан түрүүлснээс гадна шилдэг тамирчны шагналыг хүртсэн байна. Мөн түүний төрсөн дүү Б.Халиун 54 кг-ын жинд шилдэг наймд шалгарсан амжилтыг үзүүлжээ. Энэ жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 181 сургууль, клубийн 611 тамирчин өрсөлдсөн байна.

Нэмж мэдээлэхэд Б.Хулан нь өдгөө 15 настай бөгөөд олимпын гурав, дэлхийн 13 удаагийн аварга домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшидагийн удирддаг “Ичиши” клубт хичээллэдэг аж. Тэрбээр энэ жилийн дөрөвдүгээр сард Хэнтийд болсон өсвөр үеийн УАШТ-д түрүүлж ДАШТ, Азийн аваргад оролцсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.28) 2019 оны 11 сарын 26

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top