ФОТО МЭДЭЭ:"THE HU" хамтлагт "Чингис хаан" одон хүртээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 27

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "THE HU” хамтлагт Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонг хүртээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү шагналыг олгохын өмнө "Монголчууд аа, Суут богд дээдсийн мэндэлсэн энэ өдөр Их хааныхаа хүрээгүй газарт хүрч, Монголын соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, Монгол нэрийг дэлхийд дуурсгаж яваа “THE HU” хамтлагт энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэлээ. Бид та нараар бахархаж байна. Монголчууд та бүхнээр омогшиж байна" хэмээсэн юм.

Шагналыг “THE HU” хамтлагийн продюссер, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гардаж авлаа. 
 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top