САЙХАН ТҮҮХ | “Мөсөн жаал”-ын ээж гэртээ эргэн иржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Одоогоос жил гаруйн өмнө сошиал суваг, цахим ертөнцөд од болон гялалзсан “Мөсөн жаал” буюу Ван Фүман хүүгийн ээж нь эргэн иржээ. Өвлийн тэсгим хүйтэнд сургуульдаа ирэхийн тулд өдөр бүр 4.5 км алхдаг энэ жаал Хятадын олон сая ядуу, тарчиг иргэдийн үнэн нүүр царай болж гарч ирсэн юм. Аав нь олдсон ажил бүрийг хийж, хоёр хүүхэд, ээжийгээ арай гэж тэжээдэг мэдээлэл дээр эхнэр нь гэр бүлээ хаяж явсан тухай нь олон хүнийг эмзэглүүлсэн. Тэгвэл "Мөсөн жаал"-ын ээж болох Лү Дафенг салж явснаасаа хойш хоёр жил хагасын дараа гэр бүл дээрээ эргэн иржээ.

“Бидэнд одоогийнх шиг ингэж хамтдаа амьдрах сууц бүү хэл багтах ор байгаагүй. Бидэнд мөнгө олддоггүй байлаа. Нөхөр маань ч тогтвортой ажил олж чадахгүй, амьдрал хүнд байсан. Сэтгэл маань цөхөрсөн. Яах учраа олоогүй. Гэр бүлийн хэрүүл тасардаггүй, дээрээс нь нөхөр мөнгө олохын төлөө юу ч хийхгүй зүгээр суудаг байсан. Тэгээд л би гэрээсээ явсан юм” гэж “Мөсөн жаал”-ын ээж Лү Дафенг ярьжээ.

Төрсөн эцэг, эхийнхээ шахалтаар гэр бүлээ орхиж явсан түүний амьдрал жил гаруйн өмнөөс эрс өөрчлөгджээ. "Мөсөн жаал" цахим хуудаст од болж, хятад улсаар түүнийг мэддэг болсон тэр цаг үед суудаг тосгоных нь иргэд түүнийг зүгээр байлгахгүй болсон байна. Хэдийгээр хаяж яваад удсан ч гэсэн хүүдээ дэм болж, хэцүү ч гэсэн амьдралаа хамтдаа босгох ёстой гэж ээж нь шийджээ. Өдгөө 25 настай Лү Дафенг бичиг үсэгт тайлагдаагүй, бичиж чаддаггүй нэгэн аж. Гэхдээ ойролцоо гуанз, цайны газарт тогооч, бэлтгэгч хийж, амьдралаа залгуулдаг болжээ. Тэр өдрийн 13 цаг ажилладаг байна.
 


“Долоон сарын өмнө эхнэр маань гэртээ ирсэн. Үнэхээр баяртай байгаа. Хамгийн гол нь хүү минь их аз жаргалтай байх болсон. Үүнээс өөр сайхан зүйл гэж юу байх билээ. Хүү “Мөсөн жаал” нэрээр танигдсанаас хойш бидний амьдрал арай дээрдсэн. Би одоо нарны эрчим хүчний компанид ажиллаж байгаа. Сардаа 440 ам.долларын цалин авдаг. Амьдралд маань хүрдэггүй ч бидэндээ болоод л байна” гэж “Мөсөн жаал”-ын аав Ван Ганкүй ярьсан байна.

Түүнийг олон нийт таньдаг болсны дараа суралцдаг сургууль нь сургуулиасаа хассан ч өөр сургуульд шилжин суралцжээ. “Мөсөн жаал” сурлагаараа ангийнхаа хүүхдүүдийг тэргүүлдэг бөгөөд ирээдүйд цагдаа болох хүсэлтэй гэдэг.
 


 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
G(59.153.114.28) 2019 оны 11 сарын 28

Evii dee yasan ch yduu tarchig ymdee yamaarch ym be be

1  |  0
. (176.41.228.107) 2019 оны 11 сарын 29

Zuuh, piishin gej bdgvi ail uu. Gaduur huvtsastaigaa pooniigood suutsgaaj bhii

1  |  0
Top