АНУ-ын Калифорни мужийн Ричмонд хотод амьдардаг монгол гэр бүлийн эрхэлдэг хоолны салбарын бизнесийг Ричмондын өдөр тутмын сонин онцолжээ. Ричмонд хотод япон, хятад, солонгос, мексик хоолны хэд, хэдэн ресторан байдаг ч монгол рестораны үйлчлүүлэгч буурах нь бүү хэл байнгын үйлчлүүлэгчтэй болж амжжээ.
О.Баттулга, эхнэр Эрика Деришийн хамтаар 2012 онд ресторанаа нээсэн байна. Нээсэн цагаасаа үйлчлүүлэгч олонтой болжээ. Монгол хоолноос хорхог, чанасан толгой, бууз хамгийн их борлуулалттай байдаг аж. Түүнчлэн цуйван, гурилтай шөл ч эрэлт сайтай хоолонд тооцогддог. Бууз бэлдэхдээ загас болон тахиан махны төрлийг ч америк үйлчлүүлэгчдэд зориулан нэмжээ.
Байнгын үйлчлүүлэгчийн дийлэнхийг оросууд эзэлдэг гэж тэд хэлж байлаа. Монгол хоолныхоо хажуугаар үйлчлүүлэгчээ алдахгүйн тулд орос хоолоо ч үйлчилдэг болжээ.
Зөвхөн монгол, оросын уламжлалт хоолоор үйлчлэхээс гадна жорыг нь өөрсдөө зохиосон зөвхөн энэ ресторанд л амталж болохуйц хэд, хэдэн төрлийн хоол цэсдээ нэмсэн байна. О.Баттулгын гэр бүл одоогоос 15 жилийн АНУ-д анх ирсэн бөгөөд Японы сэлбэг хэрэгслийн компаниар түгээгчээр ажилладаг байжээ. Улмаар хятад ресторанд орж хоол хийх урлагт суралцаж, 2012 оноос бие дааж бизнес эрхлэх болсон юм. Ресторанаа нээхээс өмнө тэд үүрийн 05:00 цагт ирж бэлтгэлээ хангадаг байна.
Үйлчлүүлэгчид их, орлого ч боломжийн байгаа болохоор гал тогоондоо шинэ техник авах, түүнчлэн ойролцоо салбар ресторан нээхээр ажиллаж байгаа гэж орон нутгийн сонинд мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Ажилсаг, эвсэг сайхан дүү нартаа улам өндөр амжилт хүсье!
Udahgui tanaid ochij hool idnee
Амжилт хүсье!
Анддаа болон гэр бүлд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье! Улам их ажилаарай
Sain bna u Tulgaa Bayanaa egch ni bna duudee bolon tanai ger buliin biznest ulam ih amjilt husie ee chi ih hudulmurch mundag shuu iim saihan setgeltei humuust amjilt oirhon baidag yumaa
Ajild ni amjilt husie..
Дүү нартаа амжилт хүсье
amjilt husie
Amjilt husie
Хѳдѳлмѳрч залууст амжилт хүсье !