АНУ-ын “Children’s Circle Mission” төрийн бус байгууллага найман настай монгол охинд тусламжийн гараа сунгажээ.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд охины нэрийг нууцлан Али гэх англи нэрээр нэрлэсэн байна. Найман настай Али охин төрөлхийн үе мөчний дутуу хөгжилтэй төржээ. Гар болон хөл нь жирийн хүмүүс шиг хөгжөөгүй тул төрсөн цагаасаа хойш алхаж чаддаггүй байсан юм. Харин “Children’s Circle Mission” төрийн бус байгууллага түүнд тусалж ортопед хагалгаа үнэ төлбөргүй хийхээр болжээ.
Монгол охины ээж одоогоос таван жилийн өмнө буюу 2014 онд “Children’s Circle Mission” байгууллагын албан ёсны цахим шуудан руу өвчний онош болон шаардагдах эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл илгээсэн байна. Харин төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд таван жил судалсны эцэст бүх зардлыг нь даан ортопед хагалгаа хийхээр болжээ.
“Али охин төрөлхийн үе мөчний дутуу хөгжилтэй гэх оноштой манайд ирсэн. Түүний хоёр хөлийн шагай нь 45-50 хэмд хазайсан тул явах боломжгүй. Харин энэ хагалгааг хийснээр алхаж чаддаг болно. Нөхөн сэргээх эмчилгээг сайн хийх шаардлагатай” гэж Сейнт Мэри анагаах ухааны төвийн Ортопедын тасгийн эмч Дэвид Фельдман ярьжээ.
Охины хагалгаа амжилттай болсон бөгөөд одоо нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа гэнэ. Эмч нарын хэлж буйгаар хагалгааны дараа хоёр сар гам бариад шинэ он гарсны дараа алхаж чаддаг болох аж. Охин 3-4 долоо хоногийн дараа эмнэлгээс гарах юм байна.
Сэтгэгдэл ( 6 )
Амжилт
xoorxii amytan eruul boloosoi enx tunx amydaraarau minii duu
Ohin Duudee eruul enhiig husye! \nTurin bus baiguullariin humuusd talarhaya! \n
Ohin Duudee eruul enhiig husye! \nTurin bus baiguullariin humuusd talarhaya! \n
Ohin Duudee eruul enhiig husye! \nTurin bus baiguullariin humuusd talarhaya! \n
Буянтай, тусархаг хүиүүст баярлаж сууна