Бүдүүн гэдэсний хорт хавдрын дөрөвдүгээр шатанд хүрч, ганц хоёрхон өдөр хожуудаж мэдсэн бол эдгэршгүй өвчнөөр өвдөж мэдэх байсан Ж.Намууныг өнөөдрийн ярилцлагадаа онцолж байна. Хүнд өвчнийг даван туулж, цаашид амьдрах урам зориг дүүрэн болсон Ж.Намуун эрүүл мэнд хамгийн чухал болохыг энэхүү ярилцлагаар илэрхийлэхийг хүссэн юм. Түүний ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
-Та манай уншигчдад яг одоо хийж буй зүйлсийнхээ талаар эхлээд танилцуулна уу?
-Сайн байна уу, бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ж.Намуун гэдэг. Би Өмнөд Солонгос дахь нэгэн гоо сайхны эмнэлэгт монгол үйлчлүүлэгчдээ хариуцсан гадаад харилцааны менежерээр ажилладаг. Өвдсөнийхөө дараагаас моделиор ажиллаж үзье гэж зориглоод давхар энэ чиглэлдээ бас цаг заваа зориулж байгаа.
-Та бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас маш хүнд хагалгаанд орсон шүү дээ. Хорт хавдар гэх онош сонсохоос өмнө таны амьдралын хэвшил ямар байв?
-Миний хувьд өглөөний цай уудаггүй. Ус ч уухгүй ажил руугаа яараад л гараад явдаг байсан. Ус маш бага уудаг. Өөрийгөө хэтэрхий их ядаргаанд оруулж, цаг наргүй ажиллаад, их стресстдэг байжээ. Ажил дээрээ байнга яарсан байдалтайгаар хоолоо иднэ. Бараг зажлахгүй хурдан гэгч нь идчихдэг зуршилтай болчихсон байсан. Энэ байдлаараа олон жил явсны улмаас ходоод, бүдүүн гэдэс маш их ачаалал авч, ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн. Хиам, бэлэн гоймон, халуун ногоотой хоол бүдүүн гэдэсний хорт хавдартай болоход хамгийн их нөлөөлсөн. Би дунд сургуулийн сурагч, их сургуульд оюутан байхдаа ч гэсэн бэлэн гоймон, хиаманд үнэхээр дуртай, байнга шахуу л иддэг байсан. Одоо хиам, бэлэн гоймон иддэг, дуртай байсандаа маш их харамсдаг.
-Хүмүүс өвдөхөөрөө төдийлөн тоодоггүй шүү дээ. Өвчин намдаах эм уух зэргээр намжаагаад яваад байдаг. Танд анх ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?
-Би эхэндээ хорт хавдар гэж мэдээгүй. Гэдэсний доод, хэвлий хэсгээр гараараа дарахад хатуу зүйл мэдрэгддэг байсан. Тухайн үед өвддөггүй байсан учраас тийм ч их тоогоогүй. Сүртэй зүйл биш байх гээд л хоёр жил шахам явж байгаад охиноо хэвлийдээ тээснийхээ дараа анх мэдсэн. Цусны шинжилгээ өгч, эмнэлэгт үзүүлэхэд хорт хавдартай байна гэдгийг эмч нар хэлсэн.
-Хорт хавдартай болсноо мэдэх үед хэцүү байсан байх? Тэр үед хүн яг яах ёстой байдаг юм болоо? Мэдээж сэтгэлээр их унах байх?
-Нэгэнт л үүсчихсэн өвчнийг мэдээд яаж ч шоконд орж, сэтгэлээр унаж, үгүйсгээд хэн нэгнийг эсвэл өөрийгөө буруутгалаа гээд тэр зүйл өөрчлөгдөхгүй. Харин эсрэгээрээ би яаж даван туулах, ямар арга зам байгаа талаар бодох ёстой юм билээ. Гуниглаж, шаналах тусам өвчнөө л илүү хүндрүүлнэ. Би давж гарна гэсэн сэтгэлээр хандаж, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.
-Сэтгэлээр унасан үед хамгийн их урам авсан зүйл тань юу вэ?
-Өвдчихсөн байх үед хүний чанар танигддаг юм байна. Танихгүй хүмүүс надад санаа тавьж, миний сториг үзэнгээ надтай хамт нулимс унагаж, урмын үг хайрлаж, намайг эдгэрээсэй, эрүүл энх байгаасай гэж хэлж байсан. Тэр олон хүний үг надад маш их урам өгсөн. Үг хүнийг аварч болдгийг тэр үед л ойлгосон.
Би дунд сургуулийн сурагч, их сургуульд оюутан байхдаа ч гэсэн бэлэн гоймон, хиаманд үнэхээр дуртай, байнга шахуу л иддэг байсан. Одоо хиам, бэлэн гоймон иддэг, дуртай байсандаа маш их харамсдаг.
-Та Өмнөд Солонгост нөхөртэйгөө хамт амьдарч бйгаа шүү дээ. Нөхрөө танилцуулж болох уу?
-Дараа төрөлдөө ч нөхөртэйгөө хамт баймаар байна. Нөхөр маань надаас дөрвөн насаар дүү ч халамжтай ухаалаг залуу. Нөхөр маань сэтгэлээрээ маш баян хүн. Нөхөртэйгөө суух болсон шалтгаан нь сэтгэл сайтай, хэнийг ч ялгаварлаж харьцдаггүй, хүнтэй хүн шиг харьцдаг зан чанар нь таалагдсаных. Миний сэтгэлийг маш сайн ойлгодог, хүнийг хүндэлдэг.
Миний нэг эмзэглэдэг зүйл гэр бүл салалт. Охид, бүсгүйчүүд маань сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өөрийг чинь хамгийн сайн ойлгож, байгаагаар чинь хайрлах хүнтэй л суугаарай. Хариуцлага үүрэхэд бэлэн биш бол шийдвэр гаргахад битгий яараарай. Эд баялгийг сонгох биш эд баялгийг хамтдаа бүтээж болох хүнийг сонгоорой гэж зөвлөмөөр байна.
-Өвдөхөөс өмнөх Намуунаа өвдсөний дараах Намуунаад ямар өөрчлөлт гарсан бэ?
-Инстаграмд өмнө нь хийсэн зургаа харахаар хуурамч ч юм шиг, би өөрийнхөөрөө биш, хэн нэгнийг дуурайх гэсэн, хэн нэгэнд таалагдах гэж хичээчихсэн ч юм шиг харагддаг. Харин хагалгаанд орсноосоо хойш өөрийгөө олж, илүү таньсан. Хэн нэгэнд таалагдах биш байгаагаараа байх нь чухал юм байна гэдгийг илүүтэй мэдэрсэн. Өвдөхийн өмнөх Намуунаа хайнга, өөрийнхөөрөө, дураараа, түргэн ааштай хүн байсан. Харин одоо бол ямар нэг юманд тайвнаар ханддаг, уурлах биш гаргалгааг нь олох гэж хичээдэг. Ер нь л уужуу байж сурсан. Дээрээс нь эрүүл мэндээ маш сайн анхаардаг болсон. Өөрийгөө сайн хайрладаг болсон юм байна. Өмнө нь би өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан юм шиг санагдаж байна. Багаасаа биеэ даасан хүүхэд байсан. 14, 15 настайгаасаа эхлээд л үйлдвэрт ажилласан. Ээж, ааваасаа мөнгө төгрөг авахгүй өөрөө өөрийгөө болгоод л арван жилийн сурагч байхаасаа янз бүрийн ажил хийсэн. Тэр болгоныг өөрийнхөө төлөө биш дүү нарынхаа төлөө, ээж аавынхаа ачааг хөнгөлөхийн тулд хийж байгаа гэж боддог байсан. Гэр бүлийнхэндээ саад болохгүй тус дэм болох юмсан гээд өөрийгөө хүчилж ажилладаг байсан. Харин одоо бол өөрөө өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө илүү амьдарч байна.
-Өөрийгөө хайрлах нь энгийн зүйлээс эхэлдэг. Таны хувьд өөрийгөө хайрлана гэдгийг юу гэж ойлгодог вэ?
-Өөрийгөө хайрлана гэдэг нь материаллаг зүйл биш. Мэдээж хүн болгонд тодорхой хэмжээний шунал байдаг. Ийм юм авах юмсан, тийм утас барих юмсан гээд л. Гэхдээ би эрүүл хооллож чадаж байна уу, эрүүл байна уу гэдгээ боддоггүй. Би хүн болгоныг ийм бай гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, витамин амин дэмэнд мөнгө зарцуулж сурах хэрэгтэй.
Өндөр өсгийт өмсөөд, нүүрээ будаад явах гоё л доо. Надад ч гэсэн тэгж явсан үе байсан. Гэхдээ одоо би тэгж явахаас илүү биед эвтэйхэн хувцас өмсөж, өглөөний цай уухдаа илүү цаг зарцуулдаг болсон. Охин, нөхөр хоёртойгоо ширээ тойрч суугаад, тухтайхан цайгаа уугаад гарахыг илүүд үздэг. Иог дасгал хийгээд, хоолоо сайн зажилж, яарч сандралгүй идээд гардаг. Өглөө сэрэх, орой унтахдаа утсаараа аль болох оролдохгүй байх зэрэг нь өөрийгөө хайрлаж байгаа энгийн жишээ юм болов уу.
Өөрийгөө хайрлана гэдэг нь материаллаг зүйл биш.
-Та өмнө нь ус ч уулгүйгээр ажилдаа явдаг байсан гэж байсан. Одоо та өөртөө цаг заваа бүрэн зориулж чадаж байна уу?
-Өмсөх хувцас, хэрэглээ чухал ч эрүүл байх юунаас ч илүү чухал, бусад нь бол олддог зүйл. Бие чинь эдэлж хэрэглэдэг, дахиж олддог зүйл биш. Өмсөж байгаа хувцас, эдэлж байгаа утас шигээ биендээ гамгүй хандаж болохгүй. Биеийг бид сольж болохгүй учраас өөртөө, гэр бүлдээ төлөвлөж, нэг өдрийг зарцуулж, цаг гаргаж сурах нь зүйтэй. Заавал долоо хоногийн нэг юм уу, хоёр өдрийг өөртөө зориулах хэрэгтэй. Бүр утас ч оролдохгүйгээр зүгээр л ном унших, хөгжим сонсох, ууланд гарах, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах гэх мэт хийж болох маш олон зүйл байгаа шүү дээ. Миний хувьд охинтойгоо амралтын өдрийг өнгөрүүлдэг. Өвдчихсөн байх үедээ хийж чадаагүй зүйлээ охин, нөхөртэйгөө хамт үлдээхийг хүссэн дурсамжит зүйлүүдээ хийдэг. Залуу нас хүний амьдралд ганц л тохиолдоно. Намуун гэдэг хүн ганцхан энэ удаа л амьдарна. Тийм болохоор энэ амьдралдаа өөрөө өөрийнхөө дуртай зүйлийг хийж, өөртөө цаг гаргах хэрэгтэй гэж боддог болсон.
Инстаграмд өмнө нь хийсэн зургаа харахаар хуурамч ч юм шиг би өөрийнхөөрөө биш хэн нэгнийг дуурайх гэсэн, хэн нэгэнд таалагдах гэж байгаа юм шиг харагддаг. Харин хагалгаанд орсноосоо хойш өөрийгөө олж илүү таньсан.
-Эрүүл мэндийг тодорхойлж хэлбэл?
-Эрүүл мэнд бол эрх чөлөө, эд баялаг.
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Миний ойрын зорилго бол бүрэн эдгэсэн гэх онош сонсох. Таван жилийн дараа бүрэн эдгэрнэ гэсэн онош сонссоныхоо дараагаар л Монгол руугаа буцаж, дахиад хүүхэдтэй болно гэж боддог. Монголдоо өөрийн гэсэн гэр оронтой болоод, хүссэн ажлаа хийгээд амьдарна гэж бодож байна. Бусад хүмүүсийн хувьд байдаг л зорилго шиг байх. Харин миний хувьд маш том зорилго. Химийн эмчилгээ хийлгээд хэвтэж байхдаа охин, нөхөр хоёртойгоо хамт аялна гэж мөрөөдөж байсан. Одооноос тэр бүхнийгээ биелүүлнэ дээ гэж бодож байна.
-Олон нийт үүнийг л ойлгож, ухаараасай гэсэн зүйл байна уу?
-Нэг ч гэсэн хүн миний гаргасан алдааг битгий давтаасай гэж хүсэж байна. Миний хувьд гам сайн бариад, таван жилийн хугацаанд дахиад хавдар болохгүй бол бүрэн эдгэрнэ гэсэн онош авна. Тэр нь 100 хувь эдгэсэн гэсэн үг биш. Аюул нь арай багасна гэсэн үг юм. Арван хэдэн цагийн хагалгаанд орсны дараа маш их өвдөлтийг мэдэрсэн. Химийн эмчилгээ хоёр долоо хоногийн хугацаатайгаар 12 удаа хийлгэсэн. Бүдүүн, нарийн гэдсээ ажиллуулахын тулд алхах хэрэгтэй гээд хагалгааны маргаашаас л алхаж эхэлсэн. Уйлаад л алхаж байсан. Хичээсний эцэст хагалгааны дараа бие маань хурдан тэнхэрсэн. Магадгүй тэр үед би хэдхэн хоногоор цаг алдсан бол эдгэрэх боломжгүй, амьд явахгүй байх магадлалтай байсан. Тэр үед дэмий зүйлд цаг зарцуулж байсандаа маш их харамссан.
Амьдрал богинохон учраас олдож байгаа цаг хугацаагаа хайрлаж, гоё дурсамжуудыг бүтээх хэрэгтэй.
Хэн нэгэнд атаархах, өс санах, харааж зүхэх, муудалцахад амьдрал үнэхээр харамсмаар. Үүнийхээ оронд илүү их хайрла. Амьдрал гэхээр л хүмүүс өөрөө өөртөө дааж давашгүй их зорилго, зорилт тавиад л байдаг. Хэн нэгэн шиг болох гэж хичээхгүйгээр зүгээр л өөрийнхөө хөгжилд. Амьдрал богинохон учраас олдож байгаа цаг хугацаагаа хайрлаж, гоё гоё дурсамжуудыг бүтээх хэрэгтэй. Хэрвээ өвдсөн хэн нэгэн байвал би даваад гарсан юм чинь та ч бас даваад гарна гэж зөвлөмөөр байна.
Э.Нандинцэцэг
Сэтгэгдэл ( 30 )
Амжилт хүсье.Ийм бодолтрй байхад чи зааьал бүрэн эдгэрнэ ээ
Сайн ханьтай хүн байна. Алзахгүй дээ охин минь. Амжилт хүсье.
Сэтгэлийн ямар их тэнхээтэй ухаалаг бүсгүй бэ Өвдсөн үед хүний чанар үнэхээр танигддаг юм билээ Өвдсөн үед минь хүний муу чанар ил гардаг юм билээ Эрүүл бсан бол чанараа гаргахгүй учраас тэр хүнийг би мэдэхгүй л бсан бхдаа Гэхдээ сайн хүн нь муугаас олон болохоор амьдрал сайхаан сайхан Муу хүмүүсийн цаашдын амьдралд хол явахгүй \n дээ муугаа үзнээ Миний дүү урт насалж удаан жаргаарай
сайхан охинд цаашдын амьдралд нь амжилт хүсье
Amjilt hvsei hurdan edged morodoldoo hvrerei
Үнэхээр мундаг байна чичадна
Энэ өвчин 100 хувь эдгэрдэг би бас яг л чам шиг блаа мөн со -д хагалгаанд орсон одоо өвдөх өвчингүй цоо эрүүл болсоон олон ч жил өнгөрчээ .Ийм өвчин тусаж байснаа ч таг мартсан бншдээ .Амьдрал сайхаан дүүдээ аз жаргал хүсье .Хажууд чинь ганц хань чинь л үнэнчээр үлддэг хайрлаарай ханийгаа
tanidag tsagtaa tsug ajildag bsn nzaldag bsn ohin min bn uh hetsuu zuiliig davj garjee ulam ih hicheegerei amidrald n az jargal eruul enhiig husey
yamarch huurhun busguiv de, evii mini, eruul eknhiig huseye, hurdan buren edgeh boltugai !!!
Sergeliin hattai, uudrug baihad buhniig yalan diilne. Saikhan duudee ene horvoogiin hamgiin sain saikhnyg: eruul baikhyg, az jargalaar duuren baikhyg, sanasan husel ni bielekhiig, eleg buten baikhyg geed bugdiig chini setgeleesee husen eruue! Chi yalna, chi chadna!
Сайхан Монгол бүсгүйд урт удаан наслаарай санасан болгон нь биeлэж охинд нь гэр бүлд нь Намуунаадаа аз жаргал хүсьe
Eniig unshaad olon hvn uram zorig abh bh gedegt naidaj bn. Hvn bvhen ervvl saruul eleg bvten azjargaltai amidraasai. Ervvl enhiig hvsie.
Ёстой мундаг. Биеэ сайн бодоод. Мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Амжилт, эрүүл энхиыг хүсье
Биеэ хайрлаарай, хичээгээрэй!\n
Мундаг эрүүл энх байгаарай ажлын амжилт хөөрхөн эгч шүү
Setgeliin tengeetei mundag okhin bna.hagalgaanii daraa uilaad alhsan gedeg ni mundag bna.Ervvl enhii hvsie
Uram ugsun saihan yriltslaga blaa eruul enh sain saihan bvhniig husie
Naizdaa hamag sain saihniig hvsie
Мундаг эрч хүчтэй. зөв энергитэй, сайхан монгол бүсгүй байна. Гамаа сайн барьж, урт удаан наслаарай.
Eryyl enh az jargal hysen erooe
Burhan hund daah zovlong ni uuruuldeg gesen chamaig huchteig medjee odoo udahgui daah jargal chini irnee mundag ohin mini Amjilt!
olon hynd amdralaa ergej harj bodoh saihan zovlomj bolj baigaa baih, er ni byh hyn l bodoh heregtei ....eryyl enhiig hysie
eruul enkhiig husii\n
ovdochgui urt udaan naslaarai
Эрүүл энхийг хүсэе
Цаашид ч эрүүл, аз жаргалтай , элэг бүтэн амьдраарай
Urt naslaj udaan jargaarai tanid sa saihbiig hvsii
Урт наслаж амьдралын Сайхан бухнийг эдлэн жаргаарай. Чи чадна.
Урт наслаж амьдралын Сайхан бухнийг эдлэн жаргаарай. Чи чадна.
Урт наслаж амьдралын Сайхан бухнийг эдлэн жаргаарай. Чи чадна.