САЙХАН ТҮҮХ | Америкийн компани ажилчдадаа 10 сая ам.доллар бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 13

АНУ-ын Мерилэнд мужийн үл хөдлөх хөрөнгө зуучийн “St.John Properties” компани зул сарын баярын бэлэг болгон 10 сая ам.доллар тараажээ. Компани энэ онд түүхэн дээд хэмжээнд хүрэхүйц ашигтай ажилласан тул ашгийнхаа тодорхой хувийг ийнхүү тараасан байна.

Компани нийт 198 ажилчинтай бөгөөд ажилласан жил, гүйцэтгэх үүрэг зэргээс хамааран 50 мянгаас 270 мянган ам.доллар өгчээ. Компанийн зүгээс ажилчдадаа урьдчилан мэдэгдэхгүйгээр үдэшлэг зохион байгуулсан байна.

“Та бүхний ачаар бид зорьсон зорилтдоо хүрч бүр давуулан биелүүллээ. Би та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Цуцашгүй хөдөлмөр, шаргуу зан өнөөдрийн амжилтад хөтөлсөн. Тиймээс бид та бүхний амьдралд тодорхой нөлөө үзүүлэхүйц ямар нэгэн зүйлээр бэлэг барихаар шийдсэн нь энэ. Яг үнэндээ үүнээс өөр зүйл бодож олж чадсангүй” гэж “St.John Properties” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Эдуард Ст.Жон ярьжээ.

 

 

Дээрх бэлэг жилийн эцсийн урамшууллыг хасах шалтгаан болохгүй бөгөөд хоёр долоо хоногийн дараа ажилчин тус бүр жилийн эцсийн урамшуулал цалин авах юм байна.  

Үл хөдлөх хөрөнгө зуучийн “St.John Properties” компани 1971 онд байгуулагдсан АНУ-ын долоон мужид салбартай компани юм. АНУ-ын Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн холбооны судалгаагаар Дундад Атлантын бүсийн хамгийн шилдэг үл хөрөнгийн компани гэж нэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨЛЗИЙ(103.80.210.18) 2019 оны 12 сарын 20

МУНДАГ. ҮҮНЭЭС ИЛҮҮ БАЯР ГЭЖ ЮУ БАЙХАВ.\n

0  |  0
Сэлэнгэ Дамдин(64.119.22.26) 2019 оны 12 сарын 15

Шудрага гэж хэлэхээс өөр үг даан ч алга. Үнэхээр гайхамшигтай. Баяр хүргэе. Бид хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлдэг ийм сайхан байгууллагад ажиллах юм сан\n

3  |  0
Баяр хүргъе(66.181.177.219) 2019 оны 12 сарын 15

ХЭЛЭХ ҮГ АЛГА. шУДАРГА БАЙНА ДАА

3  |  0
Тунгалаг Гомбо(192.82.77.150) 2019 оны 12 сарын 15

Миний мөрөөдөл!

3  |  0
Top