САЙХАН ТҮҮХ: Матар дайрахад найзыгаа аварсан охин

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Ребекка Мункомбве орон нутагтаа алдаршиж, баатар болоод байна. Өнгөрсөн амралтын өдөр Ребекка найзтайгаа хамт голын эрэг дээр тоглож байжээ. Хванге тосгоны гол их устай үерлэсэн тул хүмүүсийг ойртуулахгүй анхааруулах хуудас хадсан аж. Гэтэл тэр өдөр найзынхаа хамт голын эрэг дагуу алхаж яваад хөл алдан найз нь унажээ. Хванге тосгоны гол матар ихтэйгээрээ алдартай. Тэр үед ч мөн адил дөрвөөс, таван матар тэр голд сэлж байсан байна. Ойр хавьд нь том хүн байгаагүй учир Ребекка ус руу үсэрч найзыгаа аварчээ. Тухайн цаг үед голын эрэг дагуу амьдарч байсан хэд, хэдэн хүн сонссон ч Ребеккаг усанд ороод найзыгаа аварч байхад хүрч очсон байна.

“Найз маань хөл алдаад уначихсан. Голын урд хэсэг рүү хартал хэдэн матар сэлээд дөхөж байсан. Найз маань ч орилоод тусламж дуудсан л даа. Харин ойр хавьд том хүн байгаагүй болохоор ус руу үсрэхээс өөр сонголт байгаагүй. Би юу ч бодоогүй үсэрсэн. Дараа нь маш их айгаад хоёулаа уйлсан” гэж Ребекка Мункомбве ярьжээ.

Хэрэв хожимдсон ч гэсэн томчууд ирээгүй бол хоёр охин матарт бариулах байсан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдэгджээ. Тэднийг эрэг рүү сэлж байхад хоёр матар дайрч хөл, гарт нь шүдний мөр гарсан байна. Гэхдээ аминд халгүй зэрлэг амьтнаас хүнд халддаг ямар нэгэн өвчин илрээгүй гэж Хванге тосгоны эмч ярьсан байна. Найзыгаа аварсан Ребекка хөл, гартаа бага зэрэг гэмтсэн бол найзынх нь зүүн гар хугарчээ.

Хэрэг явдал гарсны дараа орон нутгийн удирдлагууд матартай гэх анхааруулга тавьж, хашлага, хайс хийх шийдвэр гаргажээ. Реббекка Мункомбве нь долоон хүүхэдтэй айлын отгон нь бол найз нь хоёр хүүхэдтэй айлын том нь гэж орон нутгийн сонинд мэдээлсэн байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top