Орхон аймагт баригдаж буй 315 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах журмыг баталлаа. Аймгийн иргэдийн хурлаас дээрх 315 айлын орон сууцны 30 хувийг буюу 98-ыг нь худалдаж, 70 хувь буюу 217 орон сууцыг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх шийдвэр гаргасныг өнөөдөр /2019.11.28/ танилцууллаа. Түрээслэх 217 орон сууцны залуу гэр бүлд 50-ийг нь, төрийн албан хаагчдад 54-ийг нь, хувийн хэвшлийн ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 33-ыг нь, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 11-ийг нь, өрх толгойлсон эцэг, эхэд 11-ийг нь, ахмад настнуудад 43-ыг нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүлд 11-ийг нь, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон гэр бүлд 4-ийг нь тус тус түрээслүүлэх юм.
Түрээсийн төлбөр 1 м.кв тутамд 4500 төгрөг байна. Өөрөөр хэлбэл тухайн байрны нийт талбайн хэмжээнээс хамаарч 1 өрөө байрны түрээс сард 154-194 мянган төгрөг, 2 өрөө байрны түрээс сард 151-236 мянган төгрөг, 3 өрөө байрны түрээс сард 304 мянган төгрөг болно. Мөн эдгээр орон сууцыг түрээслээд өмчлөх сонирхолтой иргэд тухайн байрныхаа 30 хувийг 5 жилийн хугацаанд төлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл дээр дурдсан түрээсийн төлбөрөөс гадна 30 хувиа 5 жилийн хугацаанд төлнө гэсэн үг юм. Урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 5 жилд хуваахад 1 өрөө байр түрээслэгч сард 210-265 мянган төгрөг, 2 өрөө байр түрээслэгч сард 206-323 мянган төгрөг, 3 өрөө байр түрээслэгч сар бүр 416 мянган төгрөгийг түрээснээсээ гадна төлнө.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэлийг ирэх арванхоёрдугаар сарын 11-ээс нэгдүгээр сарын 11 хүртэл Нутгийн удирдлагын ордны Нэг цонхны үйлчилгээнд хүлээн авна. Ийнхүү бүртгэл явуулсны дараа сугалааны товыг иргэдэд эргэн мэдээлэх юм. Дээрх ангиллуудад хамаарах шалгуурыг хангасан иргэдийн дунд сугалаа явуулж Түрээсийн орон сууцанд орох иргэд, гэр бүлүүдийг тодруулна. Сугалааг нээлттэй ил тод явуулах үүднээс бүртгүүлсэн иргэд өөрийн биеэр ирж сугалааны хайрцагт “сугалааны хуудас”-аа хийнэ.
Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журмыг ЭНДЭЭС харна уу.
Орхон аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37