Сүхбаатар аймагт Энэтхэгийн компани литийн хайгуул хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Сүхбаатар аймгийн нутагт орших литийн орд газарт Энэтхэг, Францын хамтарсан ION Energy компани хайгуул хийхээр болжээ. Литийн энэхүү орд газар нь сподумен буюу литийн хөнгөн цагааны агууламж бүхий литийн агууламж өндөртэйд тооцогддог. Компанийн цахим хуудаст мэдээлснээр  80 гаруй мянган га талбайг эзэлдэг юм байна. 

Уг төсөл нь Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 800 км, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос өмнө зүгт 200 км-ын зайд хятадын хилээс холгүй оршдог аж.

Монгол Улсад хамгийн томд тооцогдох литийн уурхайн төслийг “Баавгай уул” гэдэг бөгөөд тус компани саяхан хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй хэд, хэдэн удаа уулзаж төслийн ирээдүйн талаар хэлэлцжээ. Хайгуулын өмнөх урьдчилсан тооцооллоор литийн агууламжийн хувьд кали болон магнийн түвшин өндөр гэж дүгнэсэн байна.

Литийн уурхайн хайгуулын лицензийг Монгол Улсад өмнө нь олгож байгаагүй гэдгийг энд онцлох нь зүйтэй. Баавгай уул төсөлд өмнө нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтран судалгаа хийж байсан гэж ION Energy компани мэдээлжээ.

Тус компанийн менежментийн зөвлөл энэ асуудлаар Монгол Улсад хэд, хэдэн удаа ажиллаж байсан бөгөөд бусад төсөл дээр ч хамтран ажиллаж байсан аж. ION Energy компанийн менежментийн зөвлөлд "Steppe Gold" компанийн Гүйцэтгэх захирал Т.Батаа, геологийн мэргэжилтэн Х.Энхтүвшин нарын хоёр монгол хүн багтан ажилладаг аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
devan dev mahadev(1.223.35.59) 2019 оны 11 сарын 29

mongold mongolchuud yu ch hiih erh baidaggui yum baina lee 1 l olon zovshoorol heregtei hund surtal gej aimaar. gadnihan bolohoor yu durtaigaa hiij boldog antarktid yum biz dee

0  |  0
Top