Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ажиллаж амьдрахаар очсон иргэний машин, хашаа, байшин зэргийг эвдэн сүйтгэсэн гэх мэдээлэл цахим орчинд тараад байна.
Энэ мэдээллийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Тус сумын оршин суугчид гадаад улсад зорчиж, удаан хугацаагаар буюу 6-7 сар эзэнгүй байх хугацаанд хашаа, байшин, тээврийн хэрэгсэлд нь халдсан үйлдэл бүртгэгдсэн бөгөөд уг асуудлыг Дарьганга сумын цагдаагийн хэсгээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал орон нутагт ажиллаж амьдрахаар очсон иргэдийг гадуурхан эд хөрөнгөд нь халдсан бус оршин суугчид нь тодорхой хугацаагаар гадаад улсад зорчсон хойгуур уг асуудал болсон" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
дов жалганы үзэл атаархал