Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын засгийг үүсгэн байгуулагч, Ардын хувьсгалын манлайлагч, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатар мэндэлсний 132 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар тэргүүтээ МАН-ын УЗАА, Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төр нийгмийн зүтгэлтнүүд, их жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Дамдины Сүхбаатар нь:
1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайдаар
1921- 1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн
1921 оноос Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )