Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б алга болоод 10 гаруй хоноод байсан юм. Түүний цогцсыг өчигдөр /2019.10.28/ ар гэрийнхэн нь олжээ.
Болсон явдлын талаар сануулахад, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн Өлийн даваа гэдэг газар энэ сарын 16-ны өдөр “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь эвдэрч зогссон байдаг. Улмаар тус автомашины жолооч У тусламж дуудахаар яваад маргааш өдөр нь эргэн ирэхэд автомашинд үлдсэн 40 настай, эрэгтэй Б алга байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Онцгой байдлын алба хаагч, ар гэрийнхэн нь, нутгийн иргэд өнгөрсөн хугацаанд тасралтгүй эрэн хайсан ч ямар нэгэн сураг гараагүй байсан юм.
Тэгвэл алга болсон иргэний ар гэрийнхэн Төв аймгийн Цээл сумын Хүйлээ хан багийн Хөвийн давааны ар гэдэг газарт иргэн Б-гийн цогцос жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг олжээ.
Талийгаачийн ар гэрийнхэн нь Б-ийн цогцсыг олсон тухай мэдээллийг Цээл сумын Засаг дарга болон аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ene 2 oir havidaa batalgaatai ail baigaag medsen bol medeej 2 uulaa garaad yavnashde. Medehgui uchir bas negiigee mashind nomortoi uldeegeed neg n risk hiigeed ail amitan olhoor garsan bna shdee harvaas. Ene bol tsever zolgui yavdal.
хөлдөөд үхчихсэн юм болов уу. ум мани хум
Anhnaasaa ter segee orhiod hamt yavahgvi de. Hvnii ami nas tomornoos hyamd boloo yu. Um ma ni bad mi hum