Ховд аймгийн Прокурорын газрын шинэ байрны барилгыг ашиглалтад оруулсан байна. Ховд аймгийн Прокурорын газар нь анх 1932 онд байгуулагдсан. Тэр цагаас хойш таван өөр байранд байрлаж байсан бөгөөд ийнхүү өөрийн байртай болжээ.
Тус байгууллага нь 19 ажилтан, албан хаагчтай бөгөөд орон нутагт томилогдон ажилладаг прокуроруудыг орон сууцаар хангах зорилгоор шинэ барилгын гуравдугаар давхрыг орон сууцны зориулалтаар барьжээ. Тус барилгын ажлыг Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Турлиахт” ХХК гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )