Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Цагдаа нар олж өгөхгүй бол НҮБ-д хандана

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

- ОХИДОО ХАМГААЛЪЯ -
 

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух хаягтай Д.Сэржмядаг гэх найман настай, охин одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд ор сураггүй алга болсон. Охин мөн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй байгаа ба өнөөдрийн байдлаар ямар нэг сэжүүр гараагүй хэвээр байна. Тиймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт, мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг цагдаагийн байгууллага үнэлэн авах бөгөөд мэдээллийг чандлан нууцлахаа мэдэгдээд байгаа юм. Албаныхны хэлж байгаагаар энэ хугацаанд эрлийн ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа гэх ба эрлийн баг бүрэлдэхүүн нийт дөрвөн удаа солигдож, шалгалтын ажиллагааг явуулжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагаас давхардсан тоогоор 4000 гаруй цагдаагийн алба хаагч биечилсэн эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Харин хэрэгт холбогдуулан охины авга ах болон түүнийг хамгийн сүүлд харсан гэх иргэдийг хорьж шалгасан ч хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдсон учир сулласан байдаг.

Охины ээж Б.Хорол­маатай утсаар холбогдож, хэргийн тухай зарим зүйлийг тодрууллаа. 
 

-Сайн байна уу. Таны охин сураггүй болсноос хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Охиныг эрэн хайх ажил үргэлжилж байгаа юу?

-Миний охин Д.Сэржмядаг сураггүй болоод яг хоёр жил, хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хэрэг гарсны дараа цагдаа нар их идэвхтэй хайж байсан ч өнөөдөр ямар ч сураг гаргаж чадаагүй байна. Одоо эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэдэг л хариулт өгч байгаа. Дөнгөж өнөөдөр би эрүүгийн цагдаатай нь уулзаад ирлээ. Ямар ч дэвшил гарсан зүйл алга байна. Тагнуулынхан хамт хайж байгаа гэдэг ч бид нартай уулзсан ярилцсан хүн одоогоор байхгүй л байна.

-Хэрэг гарсны дараа охиныг урагшаа хил давуулсан байж болзошгүй гэж таамаглаж байсан. Эрээн хотод эрлийн ажиллагаа явуулна гэж байсан?

-Одоогоос жилийн өмнө нь л Эрээнд хайна гэж байсан. Хайсан үгүйг нь мэдэхгүй байна. Би нүдээр хараагүй шүү дээ. Ар гэрийнхэнд бол ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Цагдаагийнхан тодорхой тоймтой мэдээлэл өгдөггүй. Хайж байна аа л гэдэг үг хэлсээр байгаа. Миний охин монголд байсан бол сураг чимээ гарах л байсан. Муугаар бодоход цогцос нь олдох байсан. Одоо хүртэл сураггүй байхыг бодохоор хил давуулсан болов уу гэж бодож байна. Дарга цэргийн хүүхэд байсан бол өдийд олчих л байсан. Манайх тийм баян чинээлэг айл биш, ганцхан өдөр орхих хооронд аваад явчихсан. Манайхыг судалж байгаад авсан байх.

-Тухайн үед сургуулийн орчимд нэг ч хяналтын камер байгаагүй. Одоо энэ бүсийг камержуулсан болов уу?

-Одоо камертай болсон. Гэхдээ ажилладаггүй. Би одоо төр засагтаа гомдож байна. Хэрвээ миний охиныг алга болох үед камертай байсан бол хэн ямар хүн авч явсныг гаргаад л ирэх байсан. Охины сургуулийн яг хойно нь аймгийн Онцгой байдлын газар байдаг. Бүхэл бүтэн онцгой нь хүртэл камергүй. Хэрвээ тэнд камер байсан бол гэр хорооллоос ирж очиж байгаа бүх хүүхэд харагдана. Авч яваад урагшаа гаргасан бол цайны цагаар л гаргасан байх гэж нутгийхан ярьж байна. Гэхдээ улсын хилээр хүн аваад гарахад мэдэхгүй ийм төрөөр яах юм бэ. Д.Сэржмядагийн хэргээр л энэ улс ямар улс вэ гэдэг нь харагдаж байна.

-Хэргийг шалгаж байгаа ажлын хэсэг солигдсон гэсэн. Хэзээнээс солигдсон юм бэ?

-Одоо шинэ цагдаа нар ирсэн. Хуучин хэрэг мөрдөж байсан хүмүүсээс нэг нь ч байхгүй. Шинээр ирсэн ажлын хэсгийнхэн нь нутгийнхныг ч мэдэхгүй, танихгүй. Хэрэгтэйгээ танилцаж байна гээд маш их цаг алдаж байгаа. Одоо эднийг хараад л сууж байна. Үнэхээр хэнд гомдохоо, хаана хандахаа мэдэхгүй юм. Охиныгоо амьд байгаасай л гэж залбираад сууж байна. Цагдаа нар охиныг маань олж өгч чадахгүй бол Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн эрхийнхэнд хандъя гэж бодож байгаа. Энэ хэрэгт хууль хүчнийхэн анхаарч өгөөч. Хүүхдийг минь олж өгөөч гэж гуймаар байна.

.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тт(64.119.27.21) 2023 оны 10 сарын 12

НҮБ хайж өгөх үү. Тэнэг. Хүүхдээ сайн харахад яасын

0  |  1
Эцэг хүн(66.181.161.96) 2020 оны 08 сарын 21

Дарга нарын хүүхэд бол олчино нтр гэж ярьж болохгүй л дээ.Өөрөө хүүхдэдээ хайхрамжгүй хандаж алдчихаад бусдаас бурууг хайж , тунирхаж бүр болохгүй.Одоо цагт охин хүүхдийг хараанаасаа байтугай гараасаа ч салгамааргүй цаг үe болж...

2  |  0
Үнэн(66.181.176.52) 2019 оны 12 сарын 04

Энэ ээж ч гэсэн өөртөө бас хариуцлага ярих л ёстой гэж бодож байна. 8 настай хүүхдийг гараас гарт өгдөг авдаг нөгөө зарчим энд алдагдсан байна шүү дээ. Ийм учраас л хүүхэд хохирогч нь болж үлдэж байгаа юм. Охин хэзээ нэгэн өдөр олдох байх гэдэгт, эргээд ирнэ гэдэгт итгэх л хэрэгтэй.\n

2  |  0
АРД(202.9.47.8) 2021 оны 10 сарын 10

ЮУГ НЬ ХАРАХ ВЭ ОДОО ШУУД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ЦААНА ЧИНЬ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙ ДЭЭР ХАМГЫН АЮУЛГҮЙ ТАЙВАН УЛС ГЭЭД ДЭХИЙ ДАХИНД ХУДЛАА ЗАРЛААД БАЙНА ҮНЭХЭЭР ИЙМ ОЛОН ХҮҮХЭД АЛГА БОЛСОН БОЛ НҮБ-Д ХАНДАХ НЬ ЗӨВ ШҮҮ.

4  |  0
Сармагчин(66.181.161.17) 2019 оны 12 сарын 04

Huuhdee arai l haihrahgui orhitsiin ur huuhedde anhaaral taviad bnga hyanalt tavij bsn boo alga blhgui ch bsn ym biluu yr ni oldoosoi bilee haana bdg ym bol Doo huuhed

0  |  0
Gerlee(112.72.15.34) 2019 оны 12 сарын 04

Sayhan neg solongos ger bul 17-n jil alga bolson ohinii amerikt urchlegdsen bhiig olson bsn shu

0  |  0
Zo(139.5.217.9) 2019 оны 12 сарын 04

Olchoosoi bilee yasan ch hetsuumbe de tsagdaa tagnuuliingan 3n say hun amaa hamgaaliya aaa

0  |  0
Zochin(202.126.89.46) 2020 оны 08 сарын 21

Hoorhiileltei bna,daanch ene delhii deer heden zuun myangaaraa huuhed alga bolj bgaa,tuuniin NUB hariutsahgui gedgiig oilgoosoi doo

2  |  0
zz(103.229.121.218) 2019 оны 12 сарын 04

ivii mini amid esen mend oldchihoosoi do. eh hunii setgel emterch duuslaa.

0  |  0
Irgen(202.131.245.26) 2019 оны 12 сарын 04

Eviidee huurhii ger bul ni, yamar ih shanalaj bgaa bol

3  |  0
Top