Японд якузагийн толгойлогчдын нэгийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 04

Японы хууль сахиулагчид гэмт хэргийн якузагийн “Кобэ Яамагүчи-гүми”  бүлэглэлийн толгойлогчдын нэгийг энэ оны наймдугаар сард Кобэ хотод өрсөлдөгч бүлэглэлийн нэгэн гишүүнийг хөнөөхийг завдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Японы NHK сувгийн мэдээлснээр, 60 настай Хирожи Наката гэгч өнгөрсөн наймдугаар сарын 21-нд якузагийн “Ямагүчиегүми” толгой бүлэглэлийн гишүүн 51 настай нэгэн гишүүнийг буудан шархдуулсан бөгөөд энэ хэрэг якузагийн дайсагнасан бүлэглэлүүдийн хооронд байнга мөргөлдөөн гардаг Күбэ хотод гарчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Кобэ Ямагүчи-гүми” бүлэглэлийн гишүүн хутганы хүнд шарх авсан бол аравдугаар сард тус бүлэглэлийн хоёр гишүүн Кобэд болсон буудалцааны үеэр амиа алджээ.

Якузагийн бүлэглэл хоорондын мөргөлдөөн 2015 оны есдүгээр сард якузагийн “Ямагүчи-гүми” толгой бүлэглэлээс хангалттай олон тооны гишүүд салж, тусдаа “Кобэ Ямагүчи-гүми” гэх бүлэглэл /гурван мянган гишүүнтэй/ байгуулснаас хойш гарч эхэлжээ. Бүлэглэлүүд Кобэ хот болон Хоншю арлын баруун өмнөд хэсэгт хяналтаа тогтоохын төлөө тэмцэлдэж байгаа аж. Цагдаагийн мэдээллээр, “Ямагүчи-гүми” бүлэглэл 9.5 мянган гишүүнтэй гэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.72.21) 2019 оны 12 сарын 04

Ovog deedes n ninja

0  |  0
Top