Одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сард гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байсан иргэний цогцсыг өчигдөр /2019.12.03/ Хан-Уул дүүргээс олжээ.
Талийгаач нь Сонгинохайрхан дүүргийн харьяат, 82 настай Я.С байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд түүнийг ар гэрийнхэн нь эрэн хайж байсан аж.
Нисэх онгоцны зурвас хэсгээс цааш, голын эрэг орчмоос хатаж муудсан эрэгтэй хүний цогцос олдсон нь сураггүй болсон иргэнийх мөн болох нь тогтоогдсон тухай албаныхан мэдээллээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг гаднын нөлөөгүй нас барсан гэж дүгнэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хөөрхий минь ум мани бадмэ хум
МОНГОЛ ХҮН НОХОЙНООС ӨӨРЦГҮЙ БОЛЖЭЭ
Нисэхийнхэн талбай энэ тэрээ огт шалгадаггүй юм уу? Аваачаад хаячихсан юм ч бил үү хэн мэдлээ.