Өмнөд Солонгос агаар, орчны бохирдол хэмжих ХИЙМЭЛ ДАГУУЛ хөөргөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Өмнөд Солонгосын Засгийн газар агаар, орчны бохирдлыг судлах зорилгоор дэлхийд анх удаагаа хиймэл дагуул хөөргөхөөр боллоо. Өмнө нь олон улсын энэ төрлийн хиймэл дагуул хөөргөж байгаагүй юм.

Сүүлийн үед Өмнөд Солонгосын агаарын чанар муудаж байгаа нь Зүүн Азийн бүс нутгийн экологийн тэнцвэр алдагдсан нь нөлөөлж байж болзошгүй гэх судалгааны дүн гарчээ. Уг судалгаанд үндэслэн хиймэл дагуул хөөргөх болсон нь энэ аж.

Өмнөд Солонгосын сансар судлалын хүрээлэнгийн өгсөн мэдээллээр 2020 оны хоёрдугаар сард Гайана арлаас “Чоллиан-2В” хөлөгт суурилуулж, хиймэл дагуулаа хөөргөх тов гаргажээ. Хиймэл дагуул экваторын бүслүүрээс 36 мянган метрийн өндөрт дэлхийн тойрог замд байрлах бөгөөд тоос болон агаарын бохирдол бүрдүүлж буй хүчин зүйлийг 20 төрлөөр тодорхойлох өндөр хүчин чадлын спектометрээр тоноглосон байна.

Тус улсын Засгийн газар дээрх төслийг 2011 онд эхлүүлсэн бөгөөд хиймэл дагуул тээх хөлгийг бүтээхэд 324 сая ам.доллар төсөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top