Юзүрү Ханюү 25 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 07

Өнөөдөр Японы алдарт тамирчин Юзүрү Ханюү 25 нас хүрч байна.

Тэрбээр замналынхаа турш нийт 18 дэлхийн рекорд тогтоосон бөгөөд одоо уран гулгалтын эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийн хамгийн их оноо авсан амжилтыг эзэмшиж байна.

Дасгалжуулагч Ёшико Кобаяшигийн хамт. Сочи- 2014

Түүний замнал дандаа дардан шулуун байсангүй. 2011 онд Юзүрүгийн төрсөн хот Сэндайд хүчтэй газар хөдлөлт болж, гэр, бэлтгэлийн талбай нь нурж, бэлтгэл хийхэд хүндрэлтэй болсон билээ.

Эзэн хаан Акихито. Сочи-2014 олимпын дараа.

2012 онд 17 настай Ханюү Канадад дасгалжуулагч Брайан Орсерийн удирдлагад хичээллэх болж, алдар хүндийн оргилд гарсан.

2018 оны олимп.

Тэр “Сочи-2014”, “Пёнчан-2018” олимпын наадмын аварга. Түүнээс өмнө хамгийн сүүлд уран гулгалтад хоёр олимп дараалан түрүүлсэн нь 1948 оны Дик Баттон байлаа.

2019 он.

Ханюү дэлхийн хошой аварга, Гран При финалд дөрвөн удаа түрүүлсэн.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ. "Ард түмний гавьяат" цол хүртлээ.

Хувь заяаны учралаар Ханюү 25 насны төрсөн өдрөө Италид Гран При финалын тэмцээнд угтлаа. Өнөөдөр тэр тус тэмцээнд тав дахь удаагаа түрүүлэх эсэхээ шийднэ.

Евгения Медведеватай хамт үзүүлэх тоглолт дээр. 2017 он.

Юзүрү спортын амжилтаас гадна зан аашаараа хүмүүсийн хайрыг татдаг.

Ханюү гэмтэлтэй байсан ч Москвагийн Гран Прид түрүүлсэн. 2018 он.

Хэвлэлийн хурал дээр тэр өрсөлдөгч нараа магтаж, ахмад тамирчдадаа хүндэтгэл үзүүлэхээ хэзээ ч мартдаггүй.

2019 оны ДАШТ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
power(54.152.109.197) 2020 оны 01 сарын 08

neleen hel am daguulj baina daa zeel awaagui baga zeel awsan humuus ni shudarga bus ym daa

0  |  0
Top