Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдсанаас улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр үлдлээ.
Түрүүлсэн харцага Б.Бат-Өлзий 8 сая, үзүүрлэсэн арслан П.Бүрэнтөгс 5 сая, их шөвөгт үлдсэн харцага Д.Анар, начин Ч.Хөхчирэнгэр нар тус бүр 2 сая төгрөгийн шагнал гардлаа. Шагналыг АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар гардууллаа.
Хүчит бөхийн барилдааныг Ардчилсан намаас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулав.
Сэтгэгдэл ( 3 )
Bat-Erdene avargiig bodoh ym bol Delgermaa Mongol ulsdaa hiisen ajiltai heleh ugtei hun . Uuriin zaasan suudaldaal suulaa oor yatsiin lalaraa !
сэтгэгдэл хаачив
Бөх ч яахав сайхан л боллоо. Тэр Дэлгэрмаа авгайг хараач, алцаганаж орж ирээд Бат-Эрдэнэ аваргын дээд талд суучихаж байгаа юмдаа. Ээ бүү үзэгд. Өөрийгөө ардчилагч гэж л бодож байгаа ухаантай юм байх даа, Ёроолгүй хоосон толгой л гэхээс өөр юу хэлэхэв. Монгол бөхийн өргөөнд, тэр тусмаа хүчит бөхчүүд барилдаж байхад, хүндэтгэлийн суудалд, хоцорч ирчихээд, домог болсон ИХ АВАРГА-ын дээд талд далчиганаад суучихаж байгаа юм даа, бүү үзэгд. Базарваани хум пад. Тэр үхдэл царайт Очирбат хэлдэггүй л юм байхдаа, таарсанч таар шуудайнууд даа.