Орос охидын үнэмлэхүй ялалтаар өндөрлөсөн Гран При

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Италийн Турин хотод уран гулгалтын Гран При тэмцээний финал болж өнгөрлөө. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний гурван байрыг бүгдийг орос охид, тодорхой хэлбэл Этери Тутберизегийн гурван охин эзэллээ. Хэн нь ч түрүүлсэн болох дөрвөн орос охин Япон, Америкийн хоёр тамирчинтай өрсөлдсөн. Харамсалтай нь олимпын аварга Алина Загитова үсрэлтэд алдаа гарган, гэмтэж, сүүлийн зургаадугаар байрт орсон юм. Түүний гурван дүү хоорондоо өрсөлдсөөр ямар ч алдаагүй гулгаж, 247,59 оноогоор дэлхийн рекорд тогтоосон Алена Косторная түрүүлж, Анна Щербакова (240,92) мөнгө, Александра Трусова (233,18) хүрэл медаль авлаа.

Анна Щербакова, Алена Косторная, Александра Трусова

Эрэгтэйчүүдийн төрөлд Америкийн Нэйтан Чен дэлхийн хоёр рекорд амжилтаар тасархай түрүүлж, түүнээс 44 оноо дутуу Японы Юзүрү Ханюү мөнгө, Францын Кевин Аймоз (275,63) хүрэл медаль хүртсэн.

Нэйтан Чен

Спортын хосын төрөлд шинжээчдийн таамаглаж байсанчлан Хятадын Вэньцзинь Суй, Цун Хань (211,69) түрүүлсэн бол харин мөнгөн медаль авсан Хятадын Чэн Пэн, Ян Цзинь (204,27) нар нэг сенсаац байлаа. Хүрэл медаль Оросын Анастасия Мишина,  Александр Галлямов (203,13) нарт очсон.

Вэньцзинь Суй, Цун Хань

Бүжгийн хосын төрөлд Францын Габриэла Пападакис, Гийом Сизерон түрүүлж, америк хосууд удааллаа.

Габриэла Пападакис, Гийом Сизерон

Гран При финалын дүн

Эмэгтэй

1. Алена Косторная (ОХУ) – 247,59

2. Анна Щербакова (ОХУ) – 240,92

3. Александра Трусова (ОХУ) – 233,18

4. Рика Кихира (Япон) – 216,47

5. Брэди Теннелл (АНУ) – 212,18

6. Алина Загитова (ОХУ) – 205,23

Эрэгтэй

1. Нэтан Чен (АНУ) – 335,30 – дэлхийн рекорд

2. Юзүрү Ханюү (Япон) – 291,43

3. Кевин Аймо (Франц) – 275,63

4. Александр Самарин (ОХУ) – 248,83

5. Боян Цзинь (Хятад) – 241,44

6. Дмитрий Алиев (ОХУ) – 220,04

Бүжгийн хос

1. Габриэла Пападакис – Гийом Сизерон (Франц) – 219,85

2. Мэдисон Чок – Эван Бейтс (АНУ) – 210,68

3. Мэдисон Хаббелл – Захари Донохью (АНУ) – 207,93

4.Александра Степанова – Иван Букин (ОХУ) – 204,88

5. Пайпер Гиллес – Поль Пуарье (Канад) – 203,50

6. Виктория Синицина – Никита Кацалапов (ОХУ) – 203,39

Спортын хос

1. Вэньцзинь Суй – Цун Хань (Хятад) – 211,69

2. Чэн Пэн – Ян Цзинь (Хятад) – 204,27

3. Анастасия Мишина – Александр Галлямов (ОХУ) – 203,13

4. Александра Бойкова – Дмитрий Козловский (ОХУ) – 201,84

5. Кирстен Мур-Тауэрс – Майкл Маринаро (Канад) – 197,99

6.  Дарья Павлюченко – Денис Ходыкин (ОХУ) – 194,75

Үзүүлэх тоглолт

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.73.61) 2019 оны 12 сарын 09

Оросын тамирчин охид хөндлөн байна даа. Школ нь сайн л даа

1  |  0
DR MAXWELL(197.211.58.35) 2019 оны 12 сарын 09

Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү\nбидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980

0  |  1
Top