БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадам Өвөр Монголд болж байна. Тус наадмын сүлд нь Өвөр Монголын өвөрмөц онцлогийг тодруулж, “Өвөл” гэж монгол бичгээр хятад уран бичлэгийн аргаар урлагжуулан зуржээ.
Харин наадмын бэлгэ тэмдэг нь монгол хүүхэд. “Анд” хүү, “Сайн уу” охин охин хоёр Өвөр Монголын үндэстний өвөрмөц соёлыг тодруулан, энх тайван, хүсэл эрмэлзлийг бэлгэдсэн байна. Мөн Өвлийн спортын наадамд оролцох тамирчдад өндөр амжилт хүссэн өвөр монголчуудын найрсаг зан чанарыг илэрхийлжээ.
“Анд” нэртэй хүү нь хөвөн дотортой торгон дээл, гоёмсог дугуй малгай, арьсан гутал өмссөн нь Өвөр Монголын баруун бүс нутгийн монголчуудын уламжлалт хувцас гоёлын онцлог шинжийг хадгалсан бол “Сайн уу” нэртэй охины хувцас гоёл нь зүүн бүс нутгийн Буриад ястны охидын өвлийн хувцас дээлээр гоёсон байна.
Сэтгэгдэл ( 0 )