Хорих ангид гарсан галын шалтгааныг тодруулахаар ШИНЖЭЭЧИД ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 16

Өнгөрөгч амралтын өдөр Говьсүмбэр аймагт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид гал гарчээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 14-ны бямба гарагт тус хорих ангийн мужааны цехэд гал гарч байшин бүхэлдээ шатсан байна. Гал түймрийн улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй бөгөөд галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж эхэлжээ. Хэргийг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top