Озилийг Хятадын хэвлэлээр гаргахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 17

Английн “Арсенал” багийн герман тоглогч Месут Озил Хятад дахь уйгаруудын асуудлыг хөндөж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн талаар бид мэдээлсэн.

Озил “Дорнод Туркестан бол исламын шашинтнуудыг ад үзэн, гадуурхдаг газар боллоо. Хятадууд коран судрыг шатааж, исламын сүм хийдийг хаан, шашны зүтгэлтнүүдийг алан хядаж байна. Эрчүүдийг шорон, цөллөгт явуулж, гэрбүлийг нь хятадуудтай хамт амьдрахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Гэвч исламын шашинтнууд энэ талаар огт дуугарахгүй, чимээгүй байх юм. Уйгаруудыг хэн ч өмөөрөхгүй байгаа нь хачирхалтай” гэж мэдэгдсэн юм.

“Арсенал” багийн удирдлага Хятадын хамгийн том сүлжээ болох Weibo (500 сая хэрэглэгчтэй)-д “Месут Озилийн хэлсэн үгийн талаар бид тайлбар өгөх хэрэгтэй байна. Месутын твиттэрт бичсэн зүйл бол түүний хувийн бодол. Манай “Арсенал” баг улс төрийн асуудалд хэзээ ч оролцдоггүй” гэж мэдэгдэл хийсэн ч хятадууд хориг арга хэмжээ авч эхэллээ.

Юуны өмнө өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Арсенал”, “Ман Сити” багуудын тоглолтыг гаргах байсан CCTV шууд дамжуулалтаа цуцалсан.

“The Telegraph”-д бичсэнээр Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Озилийн нэрийг дурдахыг хориглож, “Арсенал” баг албан ёсоор уучлал гуйхгүй бол багийг нь ч Хятадын нутагт хэвлэл мэдээллээр гаргахгүй гэж анхааруулсан байна.

Мөн Озилийн олон нийтийн сүлжээний аккаунт, сайтыг блоклож, “М10” нэртэй 30 мянган гишүүнтэй фэн клубийг нь хаалаа. Хятадын интернэтийн хайлтын системээс Озилийн нэрийг хассан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
al islam(202.179.24.110) 2019 оны 12 сарын 18

hujaa bol hujaa

0  |  0
zaluu(109.183.244.156) 2019 оны 12 сарын 18

islamuud zugeerl humuusiig alan hjdaad baidag jagaad duugui gez Ozil zov bichzee huzaanuud interneteer harsanch j=haraaguichjma hamaatai \n

0  |  0
Batzandan(139.5.219.49) 2019 оны 12 сарын 17

Munkhnar eej

0  |  1
Ard(202.126.88.178) 2019 оны 12 сарын 17

Uneniig helheer hujaanuud hujaanuud shees ni goojih nee ha ha

2  |  0
Top