ЕБС-ийн сурагчид код бичих аргачлалаас суралцлаа

2019 оны 12 сарын 18

Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй "10.000 програмист" төслийн хүрээнд нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь Codercub ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан "Hour of Code" сургалтыг арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.

Тус сургалтад 11-18 насны 127 сурагч хамрагдаж, Олон улсын анхан шатны Код бичих аргачлалаас суралцан сертификат гардан авлаа. Сургалтын үеэр Монгол Улсын Их сургуулийн Hackum, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн  Sys&CoTech клубын оюутан залуус хүрэлцэн ирж, өөрсдийн хийсэн бүтээлээ танилцуулж, мэдээлэл технологийн мэргэжлийг сурталчлан таниуллаа.
 

 

Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top