ХОВД: “Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Улсын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар 2014 онд баригдсан “Эвийн хүч” худалдааны төв нь газрын болон өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл зогсонги байсан юм.

Тэгвэл аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх талаар шийдвэр гарган аймаг, орон нутгийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө гарган мэргэжлийн байгууллага, хоршоотой хамтран жил гаруй хугацаанд ажиллажээ.

Энэ хугацаанд “Эвийн хүч” хоршооны хувь нийлүүлэгчидтэй удаа дараа уулзаж ярилцан газар эзэмших эрх, үйл ажиллагааны менежментийн эрхийг тус хоршоонд шилжүүлсэн байна. Мөн эрчим хүчний болон дотоод тохижилтын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж ажилласны үр дүнд тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид ая тухтай орчинд үйлчилгээ эрхлэх, эрүүл чанарын баталгаат хүнсний бүтээгдэхүүнийг ард иргэдэд худалдаалах боломж нөхцөл бүрдэж, шинэ оны босгон дээр үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Ховд аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манан(202.9.46.222) 2019 оны 12 сарын 19

О.Баасанхүү ; С.Бямбацогт Н.Энхбаярын сууж байсан өрөөнд нь суудаг. Шоронд байхад нь хамаг юмыг нь гудамжинд гаргаж хаяад л суусан.

0  |  0
Top