БНХАУ-ын төв Засгийн газар тус улсын тусгай захиргааны бүс Хонконг, Макаогийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг аль ч улс оронд хэзээ ч зөвшөөрөхгүй гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Макао Хятадтай эргэн нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ онцолжээ.
Эдгээр бүс эх оронтойгоо эргэн нэгдсэний дараа тэдний бүхий л хэрэг Хятад улсын дотоод хэрэг болсон ба гаднын ямар ч улс орон ямар нэгэн дүрэм, заавар зөвлөгөө өгч чадахгүй гээд Хятад улс гаднын хүч Хонконг, Макаогийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг яасан хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ.
Ши Жиньпиний хэлснээр, Макао том давуу талтай. Учир нь энэ хот дорнын болон өрнийн соёлыг төгс хослуулсан хот юм. Энэ давуу чанар нь соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхэд дөхөм болохоос гадна соёл хоорондын харилцан шүтэлцээг бий болгодог гэж Ши Жиньпин онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
pzda hurdan zadaraachdee,yuugaa huleesiin