Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын ивээл дор “Бага насны хүүхдийг дэлгэцийн донтолт өвчнөөс аврах” аян амжилттай хэрэгжлээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүд, тэдний гэр бүлд дэлгэцийн донтолтын сөрөг талыг таниулах улмаар зөв дадал бий болгох зорилгоор хэрэгжсэн уг аянд 37 цэцэрлэгийн 5000 хүүхэд хамрагджээ.
Аяны хүрээнд дэлгэцийн донтолт илрүүлэх судалгааг 383 хүүхэд, 2100 орчим эцэг, эхийн дунд явуулж 80 хувьд нь ганцаарчилсан зөвлөгөө өгчээ. Түүнчлэн өрх бүр гар утас, компьютер, таблет, зурагт зэргээс холдоход зориулсан “Гэр бүлийн дүрэм”-тэй болох уриалгыг дэвшүүлснээр 3000 айл дээрх дүрмийг зохиож гэр бүлийнхээ хүрээнд мөрдөж хэвшсэн байна.
Мөн “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг хамрагдсан хүүхдүүдэд үнэ төлбөргүй олгосон юм. Ингэснээр эцэг, эхчүүд ухаалаг төхөөрөмжүүдээс татгалзаж 2900 гаруй гэр бүл хүүхдүүддээ зориулсан мини номын сантай болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )