Английн “Арсенал” багийн герман тоглогч Месут Озил Хятад дахь уйгаруудын асуудлыг хөндөж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн талаар бид мэдээлсэн. “The Telegraph”-д бичсэнээр Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Озилийн нэрийг дурдахыг хориглож, “Арсенал” баг албан ёсоор уучлал гуйхгүй бол багийг нь ч Хятадын нутагт хэвлэл мэдээллээр гаргахгүй гэж анхааруулсан байна.
Мөн Озилийн олон нийтийн сүлжээний аккаунт, сайтыг блоклож, “М10” нэртэй 30 мянган гишүүнтэй фэн клубийг нь хааж, Хятадын интернэтийн хайлтын системээс Озилийн нэрийг хассан билээ.
Харин өнгөрсөн амралтын өдөр болсон “Арсенал”, “Эвертон” багуудын тоглолтыг Хятадын PPTV телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Учир нь Месут Озил энэ тоглолтын мэдүүлэгт багтаагүй байсан юм.
Гэхдээ Хятадын хамгийн том улсын телевиз болох CCTV энэ удаад ч “Арсенал”-ыг гаргасангүй. Харин дараагийн тоглолтод Озил талбайд гарахгүй бол шууд дамжуулалт хийж магадгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )