Т.Энхцэцэг: Шёохэй Оногийн барилдааныг шүүхийг мөрөөддөг байлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг шүүгчдийг зарлахад хамгийн өндөр чансаатай нь манай Т.Энхцэцэг байсан талаар бид мэдээлсэн билээ.  Т.Энхцэцэг энэ жил 16 тэмцээн шүүхдээ насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн гурван Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шүүж, шүүгчдээс хамгийн өндөр буюу 8.4 чансааны оноо авсан байна. Түүнтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
 

-Олон улсын нэр хүндтэй шагнал авсанд баяр хүргэе.

-Шагнал гэхэд бас өөр юм. Шүүгчдэд тамирчидтай адил анх шүүж эхэлсэн цагаас нь хойш чансааны оноо өгөөд явдаг. Энэ оноогоор би шүүгчдээ тэргүүлсэн. 

-Энэ жил хэдэн тэмцээн шүүв?

-Жилд болсон бүх тэмцээнээс 2-3-ыг нь л алгассан байх. 16 тэмцээн шүүлээ. Бүх насны дэлхийн аваргын тэмцээнүүдийг шүүсэн.

-Дэлхийн өнцөг булан бүрд болдог энэ олон тэмцээнд оролцохоор гэртээ байх цаг тун бага байдаг байх даа.

-Заримдаа гэртээ харьж, 10 цаг болоод дараагийн тэмцээндээ явах үе бий. Арав хоногоор гадаадад явах тохиолдол ч бий. Жилийн ихэнх нь гадаадад өнгөрдөг гээд хэлчихэд хилсдэхгүй.

-Шүүгч болгон өөрийн арга барилтай. Таны хувьд юуг анхаарч шүүдэг вэ?

-Хамгийн гол нь шударга байдал. Жүдоч болгоны ард тухайн тамирчны асар их хөлс хүч, хөдөлмөр, гэр бүл, баг хамт олон бий. Бүтэн улсын эдийн засаг ч хамаарах явдал байдаг. Тийм болохоор алдаа гаргаж, хэн нэгнийг хохироохгүй байх нь миний гол зарчим. Түүнээс биш би шилдэг шүүгч болох юм сан гэж шүүдэггүй. Шүүгч бол их хэцүү ажил. Телевизийн камер өөдөөс харчихна, үзэгч болгон жүдогийн “мэргэжилтэн”, шүүмжлэгч шүү дээ. Барилдаан шүүхэд хамгийн чухал нь мэдрэмж. Бөхчүүдийг хэн нь яах гээд байгааг урьдчилан харж, хаана зогсохоо тооцоолно. Барилдаанд уусаж, мэдэрч байж, зөв шүүнэ. Барилдаан хэрхэн өрнөж байгаа, ямар жүдоч юу хийх гээд байгааг мэдэрнэ. Түүнээс биш ингээд унагачихвал вазари өгдөг гээд шүүгээд байж таарахгүй.

-2019 онд шүүсэн барилдаануудаас хамгийн хэцүү нь ямар барилдаан байв?

-Токиогийн дэлхийн аваргын эрэгтэй 73 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан. Японы Шёохэй Оно, Оросын Денис Ярцев хоёрын барилдаан байлаа. Би уг нь сандарч тэвдээд байдаггүй. Харин тэр барилдаанд их сандраад хоёр дараалан алдаа гаргасан. Хашир туршлагатай шүүгч нар буцаагаад алдааг засчихаж байгаа юм. Барилдаанаа мэдрээгүй болохоор алдаа гаргасан хэрэг. Би Оно Шёохэйгийн барилдааныг шүүж үзэх юм сан гэж их боддог байлаа.  Би 2017 оноос шүүсэн, Оно гэмтэл бэртэл гэж завсарлаж байгаад саяхнаас татами дээр гарсан болохоор урьд нь таарч байгаагүй юм. Гэтэл ДАШТ дээр мөрөөдөл минь биелдэг юм. Оногийн барилдааныг шүүх нь гэж баярласан байх, алдаа гаргаж орхисон. Бид нар сүмочид шиг барилдааны өмнө өөрийгөө хурцалж байгаад дэвжээн дээр гардаг. Харин тэр үед чадаагүй. Энэ барилдаан маш том сургамж болсон.

-Одоо шүүж үзмээр байгаа жүдоч гэвэл хэн байна?

-Байхгүй. Шёохэй Оног л шүүж үзмээр санагддаг байсан.

-Шүүгч нарт насны хязгаар байдаг юм болов уу?

-Дүрэм ёсоор 55 нас хүртэл шүүнэ. Бүр нэг эмгэн болчихгүй бол шүүгээд л байна дээ, тэр болтол.  
 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тавилан шавь аас нь(202.21.109.142) 2019 оны 12 сарын 28

Мундаг шүү миний багш амжилт хүсье

0  |  0
Шавь(66.181.161.123) 2019 оны 12 сарын 27

Мундаг шүү миний багш \n

0  |  0
Өөөөө(202.21.108.231) 2019 оны 12 сарын 27

Том алдаа, фэнийнхээ алдааг алдаа бусад тооцож эсрэг тамирчны сэтгэл зүйд нөлөөлсөн.

0  |  0
зочин(64.119.17.115) 2019 оны 12 сарын 26

сайхан бүсгүй

0  |  0
aguu ono(202.21.107.117) 2019 оны 12 сарын 25

delhiid shohoi ono shig huchten dahi torohgui

1  |  1
zochin(202.179.26.19) 2019 оны 12 сарын 28

tanid amjilt hvsie. \n

3  |  1
dash(68.226.67.57) 2019 оны 12 сарын 25

harhad aldaa gargaagui l um shig baih um Japan onoo avj haragdaad bna 2 udaa

1  |  0
ҮНЭН(103.80.210.4) 2019 оны 12 сарын 27

ХАРИН Ч СУПЕР ШҮҮСЭН. АЛДАА ГАРГААГҮЙ. ҮНЭХЭЭР МЭДЭРЧ ГОЁ ШҮҮДЭГ ШҮҮ. МАШ ИХ ИРЭЭДҮЙ БАЙНГАА ШҮҮ. ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙН ШҮҮГЧ ГЭВЭЛ ЭНЭ ЭМЭГТЭЙ ЮМ ШҮҮ

1  |  1
тамирчин(82.231.231.130) 2019 оны 12 сарын 25

бөмбөрцгийн хүчтэнүүдийг дэнсэллнэ гэдэг тэднээс илүү байхыг л шаардана даа мундаг бүсгүй дээ амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.

0  |  2
Болормаа(66.181.164.43) 2019 оны 12 сарын 25

ЭРХЭМС ЭГ МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШҮҮГЧ Т.ЭНХЦЭЦЭГ ТАНИАР БАХАРХАЖ БАЙНА. ЭХ ОРЫНОО НЭРИЙГ ДУУРСГАН ИЛҮҮ ОЛОН НЭР ХҮНДТЭЙ ТЭМЦЭЭНИЙГ АЛДАА МАДАГГҮЙ ЗӨВ ШҮҮЖ АМЖИЛТАА АРВИЖУУЛААРАЙ.

2  |  1
Mgl(66.181.160.17) 2022 оны 04 сарын 12

Hytadad neg mongol batsaantai buudald za Sara ad l bj bsan avgai da

2  |  5
зочин(103.10.22.41) 2019 оны 12 сарын 25

өөрийн алдааг ухамсарлаж ойлгоно гэдэг ухаантай хүний төрх шүү.амжилт

0  |  1
judogiin uzegch(202.5.198.48) 2019 оны 12 сарын 25

Temtseen tv-r uzeed mgl shuug ch geheer bas l goe baidag daa. Amjilt husie.\n

1  |  1
zochin(64.119.18.211) 2019 оны 12 сарын 25

Bayar hurgei! Mundag busgui bnaa. Her bargiin hun aldaa gargasan gedgee ingej hukleen zovshoorohgui shuu bur bichlegiig ni hurtel tavisan bna sh dee.

0  |  1
Ооноо(202.179.27.26) 2019 оны 12 сарын 27

Энхээ мундаг л даа,гэхдээ илт 2 том алдаа гаргаж,сургамж болог,найздаа улам их амжилт хүсье

1  |  1
zochin(103.50.206.40) 2019 оны 12 сарын 27

dooshoo ursdagaa bolih heregtei. tanaihaas medee unshih aimaar tovogtei\n

0  |  2
Top