ФОТО: В.Путин Улаан талбай дээр хоккей тоглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шөнийн хоккейн лигийн Шинэ жилийн өмнөх тоглолтод оролцлоо.
 


В.Путины баг 8:5 харьцаатай ялж, Ерөнхийлөгч таван гоол оруулсан байна.
 


Түүний багт БХЯ-ны сайд Сергей Шойгу, алдарт хоккейчид болох Павел Буре, Валерий Каменский, Сергей Федоров, Алексей Касатонов нар багтсан байлаа.
 


Харин өрсөлдөгч багт амбан захирагч Андрей Воробьев, Алексей Дюмин, бизнес эрхлэгч Геннадий Тимченко, Владимир Потанин, Роман Ротенберг, хөгжимчин Игорь Бутман нар тогложээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.58) 2019 оны 12 сарын 27

энгийн сайхан хүн шүү

2  |  0
Top